Дашийн Гомбожав
"Сэтгэлийн дуудлагаар" киноны Ишхүүгийн дүрээр олон түмэнд танил болсон жүжигчин Дашийн Гомбожавыг танилцуулъя. Д.Гомбожав 1944 онд Булган аймгийн Дашинчилэн суманд төржээ. Чухам хэрхэн яаж "Сэтгэлийн дуудлагаар" киноны гол дүрд тэнцсэн нь…
Зохиогч Д.Золбаяр ·
"Сэтгэлийн дуудлагаар" киноны Ишхүүгийн дүрээр олон түмэнд танил болсон жүжигчин Дашийн Гомбожавыг танилцуулъя. Д.Гомбожав 1944 онд Булган аймгийн Дашинчилэн суманд төржээ. Чухам хэрхэн яаж "Сэтгэлийн дуудлагаар" киноны гол дүрд тэнцсэн нь тодорхойгүй ч 1964 оны зун зураг авалтаа дуусгаад МУИС-ын барилгын инженерийн ангид тэнцсэн байсан боловч сэтгэлийнхээ дуудлагаар жүжигчин болохоор УДТеатрт тайз засагчаар ажил орж улмаар жүжигчин болжээ. 1965 он "Сэтгэлийн дуудлагаар" Ишхүү 1965 он "Хүний мөр" уурхайчин 1969 он "Агуйн нууц" Саарал (залуу нас) 1976 он "Хүний төлөө" эдгэсэн хүүгийн аав 1983 он "Сахиус уу, сахиул уу" тагнуул зэрэг дүрүүдийг кино урлагт үлдээжээ. Гомбожав гуай Драмын театраас гараад автобусны жолоочоор хэсэг ажиллажээ. Амьдралынхаа сүүлийн жил гаруй хугацаанд кино үйлдвэрийн орчуулгийн киноны дуу оруулагч жүжигчинээр ажиллаж байсан гэдэг. 1984 онд дөчхөн насандаа нас барсан нь харамсалтай.
Эх сурвалж: Д.Золбаяр.