Батлувсангийн Энхтуяа
"Манай аялгуу" кино бидний мэдэх олон жүжигчнийг дэлгэц рүү татан оруулсан буянтай. Тэдний нэг нь БНМАУ-ын гавъяат жүжигчин Батлувсангийн Энхтуяа юм. Голын эрэг дээр юм угааж буй бүсгүйчүүдийн нэгэнд анх тоглосон Энхтуяа гавъяатыг…
Зохиогч Д.Золбаяр ·
"Манай аялгуу" кино бидний мэдэх олон жүжигчнийг дэлгэц рүү татан оруулсан буянтай. Тэдний нэг нь БНМАУ-ын гавъяат жүжигчин Батлувсангийн Энхтуяа юм. Голын эрэг дээр юм угааж буй бүсгүйчүүдийн нэгэнд анх тоглосон Энхтуяа гавъяатыг "Хөдөөгийн баясгалан"-гийн Болдын эх Должинд тоглосноор нь та бүхэн сайн мэдэх биз. Энхтуяа эгч 1935 онд Улаанбаатар хотод төржээ. 1949 онд Урлагийн сургууль орохдоо бүжигчин болохыг хүсэж байсан ч элсэлт аваагүй тул хөгжмийн ангид шалгуулж тэнцжээ. Хичээлдээ явж эхэлтэл жүжгийн ангийн хүүхдүүдийн хийж байгаа дасгал сургуулилт сонирхолыг нь татсанаар мөн л шалгалт өгч Нямын Цэгмид гуайн шавь болсон байна. 1951 онд төгсөөд Хүүхдийн театрт жүжигчнээр ороод Хүүхэд Залуучуудын театр нэртэй байхад нь 1985 онд тэтгэвэртээ гарчээ. 1965 онд ид хийж бүтээж байхдаа гавъяат жүжигчин цол хүртсэн юм. 1956 он "Манай аялгуу" бүсгүй 1956 он "Бидэнд юу саад болж байна" ганган хүүхэн
1960 он "Үүрээр" нягтлан Сэржид
1971 он "Тэмцэл" Мияко 1974 он "Хөдөөгийн баясгалан" Должин 1974 он "Тамирын охин" 1993 он "Мичидийн зургаан гялаан" Сэмжээ
1997 он "Еэ еэ шар Буд аа..."
эдгээр кинонуудад тоглосон гэж надад тэмдэглэгджээ. Өөр дүр байвал та бүхэн хэлж тус болоорой. Монголын анхны Жульеттагаас японы тагнуул Мияко гээд эсрэг тэсрэг олон дүрийг тайз дэлгэцнээ бүтээсэн энэ ахайтан одоо ч өндөр насыг зооглон үр ач нараа тойруулан суугаа билээ. Таньд эрүүл энхийг хүсэж, зуу наслаж зургаадай алтан таяг тулаарай гэж ерөөе.S
Эх сурвалж: Д.Золбаяр.