Доржийн Цэмбэлмаа
"Өндөр ээж" киноны Догоод жүжигчин Доржийн Цэмбэлмаа тогложээ. 1926 онд Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн энэ хүн 1954-1980 оны хооронд Ажилчны Соёлын ордонд жүжигчин байсан гэснээс өөр мэдээлэл олдохгүй байна. Таньдаг мэддэг хүн…
Зохиогч Д.Золбаяр ·
"Өндөр ээж" киноны Догоод жүжигчин Доржийн Цэмбэлмаа тогложээ. 1926 онд Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн энэ хүн 1954-1980 оны хооронд Ажилчны Соёлын ордонд жүжигчин байсан гэснээс өөр мэдээлэл олдохгүй байна. Таньдаг мэддэг хүн байвал дурсамжийг дүүргэж буян болоорой.
1961 он "Гологдсон хүүхэн" Дэжид 1968 он "Өндөр ээж" Догоо 1970 он "Хүргэн хүү" нэгдлийн гишүүн 1970 он "Улаан дарцаг" Идэрийн ээж 1972 он "Тунгалаг Тамир" 2-анги Сүхбаатарын найз өвгөний эхнэр 1975 он "Эх бүрдийн домог" Сангалын эхнэр 1976 он "Хүний төлөө" Цэвэлмаа 1976 он "Хүний амь" Очирын ээж
1983 он "Санаж яваарай"
1983 он "Ингэх гээд байсан юм" ойн цагдаагийн эхнэр 1990 он "Алаг мэлхийн хонх" эмээ
1994 он "Зүүдний цагаан унага" Чанцал
Эдгээр кинонуудад тоглосон тул бид дурсан хүндлэх ёстой байх аа.
Эх сурвалж: Д.Золбаяр.