С.Мягмаржав
"-Пээ... Би очсон бол навс нүдүүлэх байжээ" гэдэг үг "Ард Аюуш" киноны Чалхаагийн текст билээ. Мягмаржав гэдэг хүн тогложээ. 1959 онд бүтээгдсэн "Морьтой ч болоосой" кинонд сумын конторт шог зураг хараад "Гүй ээ мөн уралдав аа ха ха ха"…
Зохиогч Д.Золбаяр ·
"-Пээ... Би очсон бол навс нүдүүлэх байжээ" гэдэг үг "Ард Аюуш" киноны Чалхаагийн текст билээ. Мягмаржав гэдэг хүн тогложээ. 1959 онд бүтээгдсэн "Морьтой ч болоосой" кинонд сумын конторт шог зураг хараад "Гүй ээ мөн уралдав аа ха ха ха" хэмээн инээх эрд тогложээ. 1970 онд "Улаан дарцаг" киноны Очир ламд мөн тоглсон байна. Хүүхэд залуучуудын театрт жүжигчин байсан гэхээс өөр ямар ч мэдээлэлгүй, ядаж хэдэн онд хаана төрсөн нь ч тодорхойгүй энэ хүн кино урлагийн буянд өнөөдөр та бидэн дунд дурсагдаж байна. Дашрамд хэлэхэд Чилхаагийн дуу хоолойг нь МУАЖ Г. Равдан ах хийсэн байдаг юм. С.Мягмаржав гуайн намтарыг бүрэн бүтэн болгох юмсан.
Эх сурвалж: Д.Золбаяр.