Заяатын Цэнд-Аюуш
"Таксийн цоохор машин" дууг дуулдаг Цэнд-Аюуш гуайг санаж байна уу. Заяатын Цэнд-Аюуш 1935 онд Төв аймгийн Баянзүрх суманд төржээ. 1954 онд Урлагийн сургууль төгсөөд Улсын Хөгжимт Драмын театрт дуучин, 1959-1961 онд 1-р баазын клубын…
Зохиогч Д.Золбаяр ·
"Таксийн цоохор машин" дууг дуулдаг Цэнд-Аюуш гуайг санаж байна уу. Заяатын Цэнд-Аюуш 1935 онд Төв аймгийн Баянзүрх суманд төржээ. 1954 онд Урлагийн сургууль төгсөөд Улсын Хөгжимт Драмын театрт дуучин, 1959-1961 онд 1-р баазын клубын эрхлэгч, 1961 оноос 1985 он хүртэл Барилгачдын соёлын ордонд дуучин, жүжигчин, хувцасны эрхлэгч хийж байжээ. 1959 он "Ардын элч" гамин цэрэг 1970 он "Хүргэн хүү" бригадын өдөрлөгт жүжигт тоглогч 1971 он "Тэмцэл" гуанзны үйлчлэгч 1978 он "Их замын эхэнд" хятад зарц 1981 он "Хатанбаатар" пүүсний эзэн 1982 он "Тэмцлийн оч" Буяндалай 1984 он "Ард Аюуш" данжаад
Цэнд-Аюуш гуай эдгээр кинонуудад ихэвчлэн хятад хүний дүрд тогложээ. Кино урлагийг үнэн, бодит байдалд ойртуулахын төлөө дүрийг гололгүй хичээн зүтгэж байсан буянтан байж дээ. Ижил нэртэй болоод ч тэрүү илбэчин Цэнд-Аюуш гуайтай андуурч будилах тал байдаг юм. Энэ хоёр жүжигчин "Тэмцэл" кинонд эзэн, зарцын дүрд хамтран тоглосоныг санаж байгаа биз ээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.