Цэрэндэжидийн Гантөмөр
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Цэрэндэжидийн Гантөмөр гуайг олон жүжигт тоглосон мундаг жүжигчин гэж бараг хүн бүхэн мэднэ. Гантөмөр гуай 1935 онд Архангай аймгийн Хашаат суманд төржээ. 1953 онд Хүн…
Зохиогч Д.Золбаяр ·
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Цэрэндэжидийн Гантөмөр гуайг олон жүжигт тоглосон мундаг жүжигчин гэж бараг хүн бүхэн мэднэ. Гантөмөр гуай 1935 онд Архангай аймгийн Хашаат суманд төржээ. 1953 онд Хүн эмнэлэгийн техникумд суралцаж байхад нь зохиолч Л.Ванган очиж "Эмч нар" жүжгийнхээ тухай яриа хийхийг сонсоод жүжигчин болохоор шийджээ. Ингээд 1954 онд Улсын Хөгжимт Драмын театрт дагалдан жүжигчнээр орсон байна. Үүнээс хойш 150 гаруй жүжигт тоглосон гэдэг. Харамсалтай нь театрын ажил их гэдэг шалтгаанаар маш цөөхөн ердөө зургаахан кинонд л тоглуулсан нь харамсалтай. 1965 он "Сэтгэлийн дуудлагаар" Төмөр 1965 он "Хүний мөр" Чинбат 1968 он "Өглөө" комиссар 1969 он "Анхны алхам" Пүрэв
1974 он "Хөдөөгийн баясгалан" эвлэлийн үүрийн дарга 1978 он "Тэнгэрийн муухай арилдаг" 1983 он "Үүр цайхын өмнө" Бат Авъяастай сайхан жүжигчид залуу гэхгүй аль ч насандаа олон сайхан кинонд тоглосон байвал үлдэх, үзэгдэх дүртэй сайхан байх юм даа. Энэ сайхан хүнтэй СУИС-д хамт нэг тэнхимд багшилж байсан минь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа.
Эх сурвалж: Д.Золбаяр.