Лоолийн Жамсранжав
Монгол Улсын Ардын жүжигчин Лоолийн Жамсранжав гуай 1936 онд Ховд аймгийн Мянгад суманд төржээ. 1957 онд Урлагийн сургуулийн найруулагчийн ангийг төгсжээ. Жамсранжав гуай 1954 онд буюу дөнгөж оюутан болсон даруйдаа "Шинэ жил" кинонд…
Зохиогч Д.Золбаяр ·
Монгол Улсын Ардын жүжигчин Лоолийн Жамсранжав гуай 1936 онд Ховд аймгийн Мянгад суманд төржээ. 1957 онд Урлагийн сургуулийн найруулагчийн ангийг төгсжээ. Жамсранжав гуай 1954 онд буюу дөнгөж оюутан болсон даруйдаа "Шинэ жил" кинонд тоглосон байна. 1954 он "Шинэ жил" үйлдвэрийн ажилчин 1960 он "Салхины амт" Батаа
1961 он "Улаанбаатарт байгаа миний аавд" Дамдин
1963 он "Энэ хүүхнүүд үү" Төмөр 1966 он "Нөмрөг хадны цуурай" Жамц 1967 он "Хил дээр" элч Балдан 1973 он "Баянбулгийнхан" Содном 1974 он "Говийн нүдэн" Батнасан 1976 он "Хүний амь" Уламбаяр 1980 он "Эхлэл" Лхагвадорж 1981 он "Говь Хянганд тулалдсан нь" Хятадын чөлөөлөх армийн офицер 1981 он "Гэрлэж амжаагүй явна" Болд 1981 он "Хатанбаатар" Ховдын амбан 1982 он "Хуучин сүм" Тамсаг 1988 он "Мандухай цэцэн хатан" ёслолын түшмэл
1990 он "Сүүн цагаан өргөө" Дорж 1992 он "Буяны нүгэл" Лүндэн
1993 он "Нүгэлийн золиос" Төрбат 1994 он "Икар" Цэрэнжав 1994 он "Нууцлагдсан дууль" Хүдэрчулуун 1994 он "Тамд эдэлсэн жаргал" Дэлэг 1994 он "Тэнгэрийн түшиг" Занабазар
1998 он "Догшин хутагтын сахиус" Жигмэдгончиг Эдгээр кинонуудад тогложээ. Миний бие 2000-аад оны үед тайлан тоглолтоо хийхэд нь реклам сурталчилгааг нь хийж өгч буян болж байлаа. Драмын театрын хойд талд гэргий Б.Нармандах эгчтэй сугадалцаад алхаж яваа рекламны дүрс нь нүдэнд харагдах шиг болж байна даа.
Эх сурвалж: Д.Золбаяр.