Дэмбэрэлийн Жаргалсайхан
Аргил хоолойтой дуурийн дуучин Жаргалсайхан гуай хэд хэдэн кинонд тоглосон юм. Дуурийн дуучид кинонд тоглох нь ерийн үзэгдэл. Учир нь тэдний сургалтанд жүжигчний уран чадварын хичээл ордог билээ. Дэмбэрэлийн Жаргалсайхан 1939 онд Дорнод…
Зохиогч Д.Золбаяр ·
Аргил хоолойтой дуурийн дуучин Жаргалсайхан гуай хэд хэдэн кинонд тоглосон юм. Дуурийн дуучид кинонд тоглох нь ерийн үзэгдэл. Учир нь тэдний сургалтанд жүжигчний уран чадварын хичээл ордог билээ. Дэмбэрэлийн Жаргалсайхан 1939 онд Дорнод аймгийн Дашбалбар суманд төржээ. 1956 онд аймгийн ХДТ театрт дуучин болсон бөгөөд улмаар Улсын Хөгжимт Драмын театрт дуучин болжээ. 1961-1966 онд Болгар улсын Софи хотын Хөгжмийн дээд сургуулийг дуурийн дуучин мэргэжлээр төгссөн байна. 1962 он "Баясгалан" 1973 он "Баянбулагийнхан" Жамбал 1976 он "Хүний амь" шүүхийн яллагч
1988 он "Мандухай сэцэн хатан" Шүүсдэй баатар
зэрэг кинонуудад тоглосон төдийгүй "Алтан соёмбын дуулал", "Ялалтын дуу" зэрэг кино концертуудад оролцон тогложээ. 1976 онд Ардын жүжигчин хэмээх эрхэм алдрыг хүтрсэн билээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.