Зундуйн Хишигдалай
Кино үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс кинонд тоглох нь олон. Тэд мэргэжлийн бус боловч мэргэжлийн жүжигчидтэй зэрэгцэн дутахааргүй тоглодог нь байнга киноны уур амьсгал дунд байдагтай холбоотой байх аа. "Говийн зэрэглээ"-гийн Шаарийд…
Зохиогч Д.Золбаяр ·
Кино үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс кинонд тоглох нь олон. Тэд мэргэжлийн бус боловч мэргэжлийн жүжигчидтэй зэрэгцэн дутахааргүй тоглодог нь байнга киноны уур амьсгал дунд байдагтай холбоотой байх аа. "Говийн зэрэглээ"-гийн Шаарийд тоглодог Гантөмөр, "Хөхөө гэрлэх дөхлөө" киноны Төмөрт тоглодог Цэгмид, за тэгээд зургийн дарга нар гээд олон ч хүн бий. Тэдний нэг нь Хишигдалай гэж эрхэм байлаа. Зундуйн Хишигдалай 1942 онд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төржээ. 1967 онд эвлүүлгийн тасгийн техникчээр ажилд орсон байна. 1982 онд МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 1982-1986 онд баримтат кино студид редактороор ажиллажээ. 1973 он "Баянбулгийнхан" адуучин Даш 1976 он "Хүний амь" хохирогч Очир 1980 он "Өнөр бүл" Гармаагийн Гунгаа 1980 он "Эхлэл" эвлэлийн хороон дарга 1984 он "Саруул талын ерөөл" Содном эдгээр кинонуудад тоглосон байна. Харамсалтай нь Хишигдалай 1986 онд бурхан болжээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.