Дэвдэнгийн Баатархүү
Мартагдсан гэвэл алдас болохоор нэгэн уран бүтээлчийг дурсая.
Зохиогч Д.Золбаяр ·
Мартагдсан гэвэл алдас болохоор нэгэн уран бүтээлчийг дурсая.
Дэвдэнгийн Баатархүү 1944 онд Ховд аймагт төржээ.
1967 онд УБДС-ийн кино драмын ангийг Ц.Раднаа багшийн удирдлага дор жүжигчин мэргэжлээр төгсчээ.
1967-1987 онд Улсын Драмын театрт жүжигчин.
1987 оноос Армийн Драмын театрт жүжигчин.
1969 он "Агуйн нууц" сумын захиргааны ажилтан
1972 он "Эхлэлт" Данзан
1981 он "Гэрлэж амжаагүй явна"
1988 он "Хэцүү даалгавар" сэргийлэгч
1994 он "Зүүдний цагаан унага" Хайдав
1995 он "Уяа" Чимэдсүрэн
1998 он "Шинэ үсгийн багш" Сампил эдгээр дүрүүдийг кино урлагт бүтээжээ.
Д.Баатархүү гуай театрын ажилд түлхүү хувиарлагдаагүйсэн бол олон ч киноны дүрээр үзэгчидтэйгээ уулзах байсан болов уу. Өөр тоглосон киног нь мэдэх бол хуваалцана уу.
2005 онд бурхан болсон ажээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.