Долгорын Дожоодорж
Кино зохиолч Дожоодорж гуай 1930 онд Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төржээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Кино зохиолч Дожоодорж гуай 1930 онд Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төржээ.
1951 онд Дотоод явдалын яамны төв сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн байна.
1961 онд БХКУДС-ийг кино зохиолч мэргэжлээр төгссөн мэргэжлийн кино зохиолч хүн юм шүү.
Кино үйлдвэр болон үндэсний телевизэд олон жил зохиолч, редактороор ажиллахдаа олон кино, жүжиг бичсэний зөвхөн уран сайхны кинонуудыг нь танилцуулъя.
1961 он "Улаанбаатарт байгаа миний аавд"
1961 он "Үүрээр"
1963 он "Аман хуур"
1966 он "Үер"
1970 он "Хүргэн хүү"
1980 он "Өнөр бүл"
1985 он "Намрын халуун өдрүүд"
1985 он "Бид мартахгүй"
1993 он "Хойлогийн мөрөөр" зэрэг кинонуудын зохиолыг бичжээ.
Долгорын Дожоодорж гуай зургаан удаа төрийн шагналд, мөн зургаан удаа урлагийн гавъяат зүтгэлтэнд нэр дэвшигдэж байсан ч харамсалтай нь хүртэж амжилгүй хорвоогийн мөнх бусыг үзсэн гэнэ лээ.
Шагналгүй ч түүний бүтээлүүд ард түмнийхээ талархалыг хүлээсээр л байх болно оо.
Эх сурвалж: Д.Золбаяр.