Гүррагчаагийн Эрдэнэтогтох
Гүррагчаагийн Эрдэнэтогтох 1958 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төржээ.
Зохиогч Д.Золбаяр ·
"Говийн зэрэглээ" киноны захиралыг үзэгчид сайн мэднэ.
Гүррагчаагийн Эрдэнэтогтох 1958 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төржээ.
1976-1980 онд УБДС-ийн кино драмын ангийг Б.Мөнхдорж, Х.Хайнзан нарын удирдлага дор жүжигчин мэргэжлээр төгссөн билээ.
1980-1995 онд УДЭТ-т жүжигчнээр ажиллаж байгаад чөлөөт уран бүтээлч болсон юм.
Жүжигчин Эрдэнэтогтох олон арван жүжиг, теле жүжигт тоглосон бөгөөд кино урлагтай холбогдсон түүхээс нь цухас дуръдая.
1979 он "Газрын үнэр" Банди
1980 он "Говийн зэрэглээ" Хашхүү
1989 он "Сэрүүн дуганы мөхөл" Гүр
1993 он "Хойлогийн мөрөөр" Болд
1994 он "Гэнэн сэтгэл" Гунгаа
1997 он "Цагаан дуганы гэгээ"
зэрэг дүрүүдийг кино хальсанд бүтээжээ.
Мөн 1995 онд Улаанбаатар ТВ-ийн бүтээсэн монголын анхны олон ангит кино "Эзэнгүй айл"-ын Гонгорын дүрийг бүтээсэн байдаг юм.
Г.Эрдэнэтогтох ахын эхнэр Д.Долгорсүрэн ч мөн 1980 онд УБДС-ийг хамт төгссөн жүжигчин хүн билээ.
Сайхан хос маань "Таня" зэрэг олон жүжигт хамт тоглож үзэгч түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн жүжигчид билээ.
Та хоёр минь урлагтаа эргэн ирж олон жил биднийгээ баярлуулж яваарай.
Эх сурвалж: Д.Золбаяр.