Баахүүгийн Ганчимэг
"Газрын үнэр" киноны компотонд дуртай охин одоо ч орон нутагт соёлын үрийг тарьсаар яваа юм байна.
Зохиогч Д.Золбаяр ·
"Газрын үнэр" киноны компотонд дуртай охин одоо ч орон нутагт соёлын үрийг тарьсаар яваа юм байна.
Баахүүгийн Ганчимэг 1960 онд Баянхонгор аймгийн Галуут суманд төржээ.
1978 онд нутагтаа арван жилээ төгсөөд УБДС-ийн кино драмын ангид элсэн орсон байна.
1982 онд Д.Маамхүү, Б.Мөнхдорж багш нарын удирдлага дор жүжигчин мэргэжлээр төгсжээ.
Төгсөөд л Баянхонгор аймгийн театрт жүжигчнээр очиж ажиллаад одоо ч урлагтаа үнэнч яваа ажээ.
1992 онд "Тэмүүжин" хүүхдийн театрийг санаачлан байгуулж захиралаар ажилласаар байна. Дашрамд хэлэхэд зах зээлийн ороо бусгаа үед ч урлагаа тэр дундаа хүүхдийн урлагийн байгууллагийг нуруун дээрээ авч яваа мундаг эмэгтэй билээ.
1979 он "Газрын үнэр" Сувдаа
1985 он "Мөнгөн буйл" Должин ийм л хоёр кинонд тоглож залуу насаа мөнхөлжээ.
Залуу найруулагч нараа орон нутагт сайн, сайхан жүжигчид байсаар байна шүү.
Эх сурвалж: Д.Золбаяр.