Лодонгийн Түдэв
Өчигдөрхөн байсан хүнийг өнөөдөр дурсана гэдэг хамгийн харамсалтай.
Зохиогч Д.Золбаяр ·
Өчигдөрхөн байсан хүнийг өнөөдөр дурсана гэдэг хамгийн харамсалтай.
Лодонгийн Түдэв гуайн намтар түүх, гавъяа шагналыг хүн бүхэнд л дурсаж, дурьдаж байна. Тэр ч зүй ёсны хэрэг биз ээ.
Харин би кино урлагтай холбогдсон жишээг нь дуръдая даа.
1965 онд Д.Чимэд-Осор гуай найруулсан "Зэрэг нэмэхийн өмнө" киноны зохиолч нь Л.Түдэв гуай юм. Кино эхлэхийн өмнө "Зохиогч нь ард түмэн, бичээч нь би билээ" гэж гардаг нь энэ хүний төлөв даруу зангийн илрэл биз ээ.
1980 онд Мосфильм, Монголкино үйлдвэрийн хамтарсан бүтээл Б.Сумхүү багшийн найруулсан "Говь Хянганд тулалдсан нь" киноны монгол талын зохиолч нь мөн энэ агуу хүн байсаан.
Бас нэг зүйлийг хэлэхэд "Оройгүй сүм" романыг нь кино болгохыг хүсдэг, амьдралынхаа зорилго болгосон хүн нэг биш байдаг юм билээ.
Удахгүй "Оройгүй сүм"-ээрээ үзэгч бидэнтэйгээ уулзаарай.
ТЭНГЭР ИВЭЭГ...
Эх сурвалж: Д.Золбаяр.