М.Мөрөнгуа
Жирийн үзэгчид танихгүй боловч бүтээлээр нь сайн мэддэг бас нэгэн уран бүтээлчийг танилцуулъя.
Зохиогч Д.Золбаяр ·
Жирийн үзэгчид танихгүй боловч бүтээлээр нь сайн мэддэг бас нэгэн уран бүтээлчийг танилцуулъя.
М.Мөрөнгуа 1945 онд Өвөрмонголын Жирэм аймагт төржээ.
1964 онд Улаанбаатар хотын 3-р арван жилийг алтан медальтай төгсөөд МРТВУХ-ний нэр дээр ЗХУ-ын БХКУДС-ийн кино операторын ангид элсэн орсон юм.
Эмэгтэй хүн камер үүрнэ гэдэг хүнд хөдөлмөр боловч Мөрөнгуа, Тунгалаг, Туяа хэмээх гурван бүсгүй нуруундаа өлхөн үүрч бидний үед залгуулсаан.
Мөрөнгуа эгчийн их ажлын дундаас хүүхэлдэйн кинонд сэтгэл зүрхээ өгсөн талаар цухас дуръдая.
"Өвгөн арслан хоёр"
"Эрх цагаан"
"Унага"
"Гацуурхан"
"Эвтэй дөрвөн амьтан"
"Өнчин цагаан ботго"
"Шаазан заан"
"Тус"
"Бамбар найзаа эрсэн нь"
"Залаат бяцхан болжмор"
"Гоча"
"Надад падгүй"...гээд олон хүүхэлдэйн кинонуудын зургийг авч амилуулсан ачтан.
"Телекино" үйлдвэрээс эхлээд саяхан тэтгэвэртээ гартлаа Үндэсний ТВ-ийн "Соно анимейшн" студид хүүхэлдэйн киноны зураглаач, найруулагч, зургийн дарга гээд бүх л ажлыг хийсэн байдаг.
Миний үеийн видеомакерүүд бүгд л Мөрөнгуа эгчээр заалгаж, зөвлүүлж бойжсон юм шүү. Би ч анх авсан зургаа эгчид үзүүлж зөвлөгөө авч байсан шавь нь билээ.
Мөрөнгуа эгчийг төр засаг үнэлж МУ-ын Урлагийн гавъяат зүтгэлтэн цолоор мялаасаан.
Мөрөн эгчдээ эрүүл энх байж урт удаан наслахыг хүсэн ерөөе.
+17
Эх сурвалж: Д.Золбаяр.