Равжаагийн Доржпалам
Алдарт "Тунгалаг Тамир" романыг амилуулсан найруулагчийг эргэн дурсая.
Зохиогч Д.Золбаяр ·
Алдарт "Тунгалаг Тамир" романыг амилуулсан найруулагчийг эргэн дурсая.
Равжаагийн Доржпалам 1930 онд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төржээ. Түүний төрсөн эцэг нь Сумъяабэйс бөгөөд хатуу цагийн эрхээр хүүгээ өөрийн дүү Равжаагаар овоглуулсан гэдэг.
Доржпалам найруулагч монголын анхны дээд боловсролтой мэргэжлийн кино найруулагч билээ. 1949-1955 онд ЗХУ-ын БХКУДС-ийг кино найруулагч мэргэжлээр төгссөн.
1956 он "Бидэнд юу саад болж байна"
1958 он "Гурван найз"
1959 он "Морьтой ч болоосой"
1960 он "Салхины амт"
1961 он "Алтан өргөө" германтай хамтарч
1963 он "Энэ хүүхнүүд үү"
1965 он "Сэтгэлийн дуудлагаар"
1966 он "Нөмрөг хадны цуурай"
1968 он "Өндөр ээж"
1970-1973 он "Тунгалаг Тамир" 3 анги
1976 он "Шинэ хотын гэрэл"
1978 он "Тэнгэрийн муухай арилдаг"
1980 он "Говийн зэрэглээ"
1982 он "Тэмцлийн оч"
1984 он "Саруул талын ерөөл"
1985 он "Мөнгөн буйл"
1986 он "Харуул занги"
1988 он "Хэцүү даалгавар" эдгээр уран сайхны кинонуудыг найруулсаан.
1975 он "Алтан соёмбын дуулал"
1984 он "Ялалтын дуун" кино концертыг мөн найруулсан. Баримтат кино, орчуулгын кино олныг найруулсан найруулагч билээ.
Доржпалам найруулагч "Тунгалаг Тамир" киноныхоо 2-р ангид Вандановын дүрийг бүтээсэн жүжигчин юм. Мөн түүний шавь найруулагч Н.Нямдаваа 1987 онд "Ховор хүмүүс" киноныхоо Сэрээнэн даргын дүрээр багшийгаа мөнхөлсөн түүхтэй. Н.Нямдаваа найруулагчийг жаахан хүүхэд байхад нь Доржпалам гуай "Гурван найз" киноны Балбарын дүрд тоглуулж кино урлагт хөтөлж оруулсан багш нь юм шүү.
Түүнийг төр засгаас "Тунгалаг Тамир" киногоо дуусгасаны дараа буюу 1974 онд БНМАУ-ын Урлагийн гавъяат зүтгэлтэн цолоор урамжуулсан билээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.