Жамбалын Занабазар
Занабазар гуайг "Ардын элч" кинонд тоглосоныг хэн бүхэн мэднэ. Гэвч тэрээр дуурийн театрын найрал дуучин байсан юм.
Зохиогч Д.Золбаяр ·
Занабазар гуайг "Ардын элч" кинонд тоглосоныг хэн бүхэн мэднэ. Гэвч тэрээр дуурийн театрын найрал дуучин байсан юм.
Ер нь дуурийн театрын дуучид бүжигчид кинонд харьцангуй их тоглодог бөгөөд хүмүүс кино жүжигчин л гэж боддог. Бараг л хоёр дахь кино үйлдвэр шүү дээ.
Жамбалын Занабазар 1926 онд Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төржээ.
Дуурийн театрын найрал дууны ангид дуучин байсан гэхээс өөр мэдээлэл олдохгүй байгаа ч тоглосон кинонууд нь тэмдэглэгдэн үлджээ.
1959 он "Ардын элч" Дарьбазар
1961 он "Гологдсон хүүхэн" Бат
1969 он "Талын цуурай" Даржаа
1972 он "Ичээнд нь" Балдандорж
1972 он "Тунгалаг Тамир-2" Хуягийн аав
1974 он "Нар хиртсэн жил" Гочоо заан
1975 он "Эх бүрдийн домог" Соёо сахалт
1976 он "Шинэ хотын гэрэл" Балдан
1977 он "Хайрхан өндөр хаана байна" Даваасүрэн
1979 он "Газрын үнэр" малчин
1980 он "Говийн зэрэглээ" Дамба
1983 он "Үүр цайхын өмнө" хөрш
1984 он "Загийн алим" Дэндэв
1985 он "Байлдааны даалгавар" ахмад
1988 он "Мандухай цэцэн хатан" бичээч
1990 он "Тод магнай" Түвшин-Очир
1993 он "Ач тус, атаа хорсол" өвгөн
1996 он "Тэнгэрийн амьтан" Данзан эдгээр кинонуудад тоглосон билээ.
Бас сайхан монгол өвгөн дөө...
Эх сурвалж: Д.Золбаяр.