Гомбын Равдан
"Сүүдэр", "Ацаг шүдний зөрүү" зэрэг олон кинонд тоглосон дүрүүдээрээ олноо хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн эрхэмийн кино урлагтай холбогдсон түүхээс цухас дурьдая.
Зохиогч Д.Золбаяр ·
"Сүүдэр", "Ацаг шүдний зөрүү" зэрэг олон кинонд тоглосон дүрүүдээрээ олноо хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн эрхэмийн кино урлагтай холбогдсон түүхээс цухас дурьдая.
Гомбын Равдан 1952 онд Архангай аймгийн Хашаат суманд төржээ.
1970-1975 онд УБДС-ийн кино драмын ангид суралцан жүжигчин мэргэжлийг эзэмшсэн байна.
1975-1987 онд УДЭТ-т жүжигчин.
1987-1994 он буюу тартал нь Монголкино үйлдвэрт жүжигчнээр ажиллажээ.
1994 оноос Монголын радиод нэвтрүүлэгч, МҮТВ-д орчуулгийн киноны жүжигчнээр ажиласаар байгаа билээ.
1981 он "Хуучин сүмийн нууц" Цогнэмэх
1983 он "Газарчин" индиан
1983 он "Сахиус уу, сахиул уу" Алтангэрэл
1984 он "Зарлаагүй дайны оршил" офицер
1985 он "Ацаг шүдний зөрүү" Заяат
1985 он "Байлдааны даалгавар" холбоочин
1986 он "Сүүдэр" Дугар
1987 он "Мандах нарны туяа" Даш
1987 он "Би нисэх дуртай" Мөнгөн эмч
1988 он "Мандухай цэцэн хатан" Лаваг
1989 он "Алтан шонхор" Хажир бөө
1990 он "Тод магнай" Нэрэндоо
1994 он "Жирийн хүмүүс" Насан
1994 он "Алдас" Болд
1995 он "Ертөнцийн сүүлчийн чулуу" гол дүр
1995 он "Чин ван Ханддорж" Шанзав Бадамдорж
1997 он "Цагаан дуганы гэгээ"
2000 он "Хааны сүүлчийн хатан" Жонон ван Цогбадрах
эдгээр дүрүүдийг бүтээжээ.
Орчин үеийн олон кинонд тоглосоон. Лав л ноднин нээлтээ хийсэн "7-р тусгай тасаг" кинонд чөлөөндөө гарсан ахмад хурандаагийн дүрд сайхан тоглосон байна лээ.
Равдан ах сургуулиа төгсөөд нилээд хожуу кинонд тоглосоныг фильмографаас нь харж болно. Гэхдээ өөрөө кинонд тоглож үзээгүй мөртлөө 1980 онд бүтээгдсэн "Өнөр бүл" киноны дуучин Жанчивын тоглосон Гармаагийн дуу хоолойг хийснийг нь хүмүүс тэр бүр мэдэхгүй л болов уу.
Үндэсний ТВ-ээр гарсан Өвөрмонголын 30 ангит "Чингис хаан" киноны их хааны дууг мөн Равдан гуайн хоолойгоор амьдруулсан байдаг юм.
Г.Равдан ах 2002 онд МУГЖ, 2018 онд МУ-ын Ардын жүжигчин цол хүртсээн.
Өгүүлэхүйн урлагийн мастер Равдан ахдаа эрүүл энх, аз жаргалтай, урт наслахыг хүсэн ерөөе.
Эх сурвалж: Д.Золбаяр.