Хандгаагийн Нарантуяа
Дотооддоо дээд боловсролтой мэргэжлийн жүжигчин бэлтгэсэн анхны төгсөлтөөр бүгд л алдар гавьяатай жүжигчид төрсөөн. Тэднээс өдгөө ардын жүжигчин болсон Ж.Лхамхүү, Д.Мэндбаяр, гавъяат жүжигчин Н.Мягмар нар мэнд сайн байгаа.
Зохиогч Д.Золбаяр ·

Тэр ангиас төрсөн СТА жүжигчин Х.Нарантуяаг өнөөдөр эргэн дурсая.
Хандгаагийн Нарантуяа 1943 онд төрсөн бололтой.
1959-1963 онд УБДС-ийн кино драмын ангийн анхны төгсөгч болжээ.
Төгсөөд УДЭТ-т хувиарлагдан очиод насаараа театрт зүтгэсэн нэгэн.
1962 он "Хөхөө гэрлэх дөхлөө" вагоны зорчигч
1980 он "Өнөр бүл" үйлчлэгч
1982 он "Хуучин сүмийн нууц" Цогнэмэхийн эхнэр
1987 он "Хүний хүн" хөрш авгай
2000 он "Ядуугийн зовлон" эмгэн эдгээр дүрүүд нь надад тэмдэглэгджээ. Өөрийнх нь ярилцлагад 20 гаруй кинонд тоглосон гэж дуръдсан байх юм. Иймээс цаана нь олон кино орхигдоод байгаа тул та бүхэн санах мэдэх зүйлээсээ хуваалцаарай.
Дашрамд хэлэхэд Нарантуяа гуай киноны мэргэжлийн зохиолч Дожоодорж гуайн хань билээ.
2013 онд 70 насандаа бурхан болжээ гэхээс өөр тоймтой мэдээ байхгүй дээ хүлцэл өчье өө.
Эх сурвалж: Д.Золбаяр.