Должинсүрэнгийн Долгоржав
Та бүхэн энэ дууг мэдэх үү?
Зохиогч Д.Золбаяр ·
Та бүхэн энэ дууг мэдэх үү?
Хун шувуу шиг дуугаа нийлүүлж Хулан тахь шиг зүсээ нийлүүлж Хурж цугларсан бид нар аа Ариун жаргалынхаа дуугаа Аялаж бүгдээрээ гаргахдаа Ардын алтан далай Ачит намаа дуулъя...
Энэ бол алдарт уртын дуучин БНМАУ-ын гавъяат жүжигчин Д.Долгоржав гуай "Манай аялгуу" киноны хуримын хэсэгт дуулдаг дуу юм. Уламжлалт уртын дууг найрал дуучидтай хоршиж дуулсан ийм сайхан дуу ахин төрөхгүй л байх шиг. Намын дуу гээд дуулдаггүй юм болов уу даа... Дуучин Долгоржав гуай сайн дууучин төдийгүй яггүй жүжигчин хүн билээ. "Манай аялгуу" киноны эхэнд "Хүрэн толгойн сүүдэр" дуугаа дуулсан нь кино хальсанд үлджээ. Должинсүрэнгийн Долгоржав 1919 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төржээ. Өнөө жил алдарт дуучны маань мэндэлсэний 100 жилийн ой тохиож байгаа юм байна. 1937 онд Аж үйлдвэрийн комбинатад ажилчин болсноор хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. 1945 онд Төв театрт дуучнаар орсон бөгөөд 1947 онд болсон Дэлхийн Залуучууд Оюутаны анхдугаар их наадам, 1949 оны ДЗО-ны 2-р их наадамд төлөөлөгчөөр оролцон эх орноо сурталчилж явжээ. 1956 онд БНМАУ-ын гавъяат жүжигчин гэдэг эрхэм алдарыг хүртсэн билээ. 1981 онд тэтгэвэрт гарталаа Дуурийн теарт ажиллахдаа "Учиртай гурван толгой" дуурийн найрын дууг 1500 гаруй удаа дуулжээ. "Манай аялгуу" киноны зургийг авсан оператор, найруулагч Жигжид гуайтай нэг нутгийн, нас чацуу болоод ч тэрүү хожим нь хоёр ч кинонд нь тоглосон байна. "Хүргэн хүү" киноны эхэнд мөн хуриман дээр "Эр бор харцага" дуугаа дуулсан байна. 1956 он "Манай аялгуу" Долгоржав 1959 он "Ардын элч" гамингийн офицер 1970 он "Хүргэн хүү" Баавай эдгээр кинонд тоглосоноос гадна түүний охин Д.Урантуяа гуайн ярилцаганд "Дайсны цэргүүдээ сонсоцгоо" кинонд мөн тоглосон гэсэн байх юм. Миний хувьд уг киноноос Долгоржав гуайг хайгаад олсонгүй. Та бүхэнминь олж өгч туслаарай. Сумэ багш минь байсан бол асуух сан... Магадгүй ярилцлага авсан сэтгүүлч нь киноны нэрийг андуурч бичсэн юм болов уу ч гэж бодогдох юм.
Монгол киноны түүх нь монголын урлагийн түүх билээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.