Гомбын Очирбат
Түүх хувьсгалын сэдэвтэй киноны Богд хааны дүрд Нямын Цэгмид гуай тоглодог байсан. 1981 онд "Хатанбаатар" киноны Богдод тоглох хүртлээ нийт зургаан өөр Богдын дүрийг бүтээсээн. Хожим Н.Цэгмид гуайг арай л хөгшидөөд байна гэж үзсэн үү өөр…
Зохиогч Д.Золбаяр ·
Түүх хувьсгалын сэдэвтэй киноны Богд хааны дүрд Нямын Цэгмид гуай тоглодог байсан. 1981 онд "Хатанбаатар" киноны Богдод тоглох хүртлээ нийт зургаан өөр Богдын дүрийг бүтээсээн. Хожим Н.Цэгмид гуайг арай л хөгшидөөд байна гэж үзсэн үү өөр хүнийг хайж эхэлжээ. 1983 онд бүтээсэн "Гарьд магнай" киноны Богд хаанд жүжигчин Д.Байдий гуай тоглосон бол 1984 онд бүтээсэн "Ард Аюуш" кинонд Д.Жигжид найруулагч Өвөрхангайн театрын жүжигчин Г.Очирбатыг Богдод тоглуулсан юм. Гэвч хожим олон жүжигчид энэ дүрийг бүтээсээн. Бүтээх ч болно. Гомбын Очирбат 1936 онд Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төржээ. Өвөрхангай аймгийн театрын жүжигчин, дуучин энэ хүн 1991 онд МУГЖ цол хүртсэн байна. 1979 он "Тууврын замд" дарга 1983 он "Гийнгоо" нэгдлийн дарга Балбар 1984 он "Ард Аюуш" Богд хаан"
Эх сурвалж: Д.Золбаяр.