Шагдарсүрэнгийн Гүрбазар
Гүрбазар ахын талаар бичих нь илүүц биз ээ. Учир нь эдүгээ бүх хүн л мэднэ. Гэхдээ Гүрээ ах залуудаа хэд хэдэн кинонд тоглосон жүжигчин хүн тул түүний кинотой холбоотой хэдхэн баримтыг хуваалцая. МУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн…
Зохиогч Д.Золбаяр ·
Гүрбазар ахын талаар бичих нь илүүц биз ээ. Учир нь эдүгээ бүх хүн л мэднэ. Гэхдээ Гүрээ ах залуудаа хэд хэдэн кинонд тоглосон жүжигчин хүн тул түүний кинотой холбоотой хэдхэн баримтыг хуваалцая. МУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн Шагдарсүрэнгийн Гүрбазар 1955 онд Дорноговь аймгийн Их хэт суманд төржээ. 1977 онд УБДС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгсжээ. 1975 он "Эх бүрдийн домог" Мөнгөншагайгийн найз 1976 он "Хүний амь" Саруул 1978 он "Тэнгэрийн муухай арилдаг" Элбэгсүрэн
1980 он "Өнөр бүл" сурвалжлагч
1991 он "Амин мөр" Эвлэлийн дарга эдгээр кинонуудад тогложээ. Манай Гүрээ ах одоо л жүжиг, дуу бичээд байгаа болохоос хоёр ч зохиол нь кино болсон юм шүү. 1994 он "Икар" 1995 он "Тэнгэрийн түшиг" кинонуудын зохиолыг бичсэн. Тоглосон кинонуудынх нь жагсаалтаас харахад монголын сор болсон найруулагч, жүжигчидтэй хамтарч ажилласан байгаа юм. Гүрээ ах шиг бичгийн хүн энэ сайхан уран бүтээлчдийн тухай ном бичвэл сайхан ном гарна даа. Дамжуулаарай.
Эх сурвалж: Д.Золбаяр.