Зундуйн Пүрэв
Сэмбээ нэрээрээ үзэгч түмэндээ алдаршсан Пүрэвээ гуайг залуу үе сайн мэдэхгүй байж магад. БНМАУ-ын гавъяат жүжигчин Зундуйн Пүрэв 1923 онд Ховд аймгийн Дарви суманд төржээ. Нутагтаа Сүүн заводын эрхлэгч хийж байтал нь хүүхэд нь өвдсөний…
Зохиогч Д.Золбаяр ·
Сэмбээ нэрээрээ үзэгч түмэндээ алдаршсан Пүрэвээ гуайг залуу үе сайн мэдэхгүй байж магад. БНМАУ-ын гавъяат жүжигчин Зундуйн Пүрэв 1923 онд Ховд аймгийн Дарви суманд төржээ. Нутагтаа Сүүн заводын эрхлэгч хийж байтал нь хүүхэд нь өвдсөний улмаас хотод нүүж ирээд дүү Галсанданзангийнхаа зөвлөснөөр театрт шалгуулан тэнцсэн түүхтэй. Уурлаатах гэхэд нь уурлаж чадахгүй ээ гээд бүр сүүлдээ сандал авч далайж шалгалтандаа тэнцсэн гэдэг юм. 1956 он "Бидэнд юу саад болж байна" жолооч Дагва
1962 он "Түмний нэг" лам 1967 он "Төгсгөл" лам 1969 он "Агуйн нууц" Жанцан 1970 он "Тунгалаг Тамир-1" лам 1971 он "Тэмцэл" Батсүхийн аав Лувсан 1971 он "Дайсны цэргүүдээ сонсоцгоо" дүрвэгч ард 1973 он "Тунгалаг Тамир-3" мал нядлагч 1976 он "Хүний төлөө" Лувсан 1976 он "Хүний амь" Эрдэний аав 1977 он "Хөх ногооны униар" тоглоомчин 1978 он "Газрын жигүүр" диспетчер Дамбий
1980 он "Өнөр бүл" амралтын дарга Лонжид 1981 он "Хатанбаатар" Вандановыг барьдаг өртөөний өвгөн 1983 он "Гарьд магнай" арван тавны цагдаа
1984 он "Ард Аюуш" Лхамжавын аав 1988 он "Мандухай цэцэн хатан" Начигай зайран
1993 он "Мичидийн зургаан гялаан" Гуржав 1993 он "Тогоруу өдөөрөө уйлдаг" Сукарно эдгээр дүрүүдийг кино урлагт бүтээжээ. 1970-аад оны үед үндэсний ТВ-ийн хийсэн богино хэмжээний нийгмийг шүүмжилсэн цувралуудад тоглосон нь үзэгчидэд хүрч Сэмбээ нэрийг авсан юм. Түүний төрсөн дүү З.Галсанданзан мөн гавъяат жүжигчин билээ. Ах дүү хоёр "Ард Аюуш" кинонд аав хүү хоёр болж хамт тоглосон түүхтэй. "Тэмцэл" киноны Лувсангийн "Чоно оо чоно" гэдэг хэсгийг залуу жүжигчидэд сайн үзүүлэх хэрэгтэй санагддаг.
Эх сурвалж: Д.Золбаяр.