Цэрэндуламын Раднаа
Манай үеийн жүжигчдийг бэлдэж өгсөн, олон арван ардын, гавъяат жүжигчдийн багш Цэрэндуламын Раднаа гуайг үзэгчид сайн мэдэхгүй ч жүжигчид андахгүй юм Ц.Раднаа багш Өмнөговь аймгийн Сэврээ суманд 1930-аад оны үед төржээ. 1960 онд ГИТИС буюу…
Зохиогч Д.Золбаяр ·
Манай үеийн жүжигчдийг бэлдэж өгсөн, олон арван ардын, гавъяат жүжигчдийн багш Цэрэндуламын Раднаа гуайг үзэгчид сайн мэдэхгүй ч жүжигчид андахгүй юм Ц.Раднаа багш Өмнөговь аймгийн Сэврээ суманд 1930-аад оны үед төржээ. 1960 онд ГИТИС буюу Москва хотын В.А.Луначарскийн нэрэмжит Театр урлагийн дээд сургуулийг найруулагч мэргэжлээр төгсчээ. УБДС-ийн кино драмын ангийн 1967, 1971, 1984 оны төгсөлтүүдийн анги удирдсан мастер багшаар ажиллажээ. Латиф, Юра, Вандансэнгээ, Авирмэд, Борхүү, Шагдаржав, Зориг гээд олон шавь нарынх нь тухай би бичиж байсан. Шавь нарыг нь бүгдийг дурьдвал одооны одууд ичих байх оо. Раднаа багшийн цөөн хэдэн дүр л кино хальсанд үлджээ. 1966 он "Үер" ноён 1982 он "Газарчин" индиан 1993 он "Хадагтай ембүү" ноён 1994 он "Хөгшин чоно ульсан нь"
Олон сайхан шавь нар нь энэ хүний тоглосон өөр кино байвал дурьдаад зогсохгүй багшийнхаа тухай ном гаргасан сайхан аа.
"Үер" киноны титр дээр "Т.Раднаа" гэж алдаатай бичсэн байдаг шүү.
Эх сурвалж: Д.Золбаяр.