В.Бадам
Богд хааны жолооч Бадамыг элдэвтэй хүн байсан гэлцдэг. Элдэвтэй гэдэг нь техниктэй холбоотой бүх л зүйлийг хийдэг тухайн үеийн ганц инжинээр нь байжээ гэсэн үг л дээ. Ванпилов Бадам 1886 онд Оросын Буриадын Онон гэдэг газар төржээ. 1910…
Зохиогч Д.Золбаяр ·
Богд хааны жолооч Бадамыг элдэвтэй хүн байсан гэлцдэг. Элдэвтэй гэдэг нь техниктэй холбоотой бүх л зүйлийг хийдэг тухайн үеийн ганц инжинээр нь байжээ гэсэн үг л дээ. Ванпилов Бадам 1886 онд Оросын Буриадын Онон гэдэг газар төржээ. 1910 онд дугуйгаар яваасаар Их хүрээнд ирж суурьсан. Цаг засварын газар ажиллуулж байхад нь Богд хаан дуудаж дэргэдээ байлгасан байна. Ингээд хааны машиныг жолоодож, фото зураг авч, кино механик хийж байжээ. Тэр бүү хэл кино камераар Богд хааны зургийг авч байсан гэлцдэг. Хувьсгал гарч, Богд хаан нас барснаар хувиараа цагаа засч, фото зураг авч амьдарч байтал кино үйлдвэр байгуулагдахад нэгдүгээрт техникийн анхны мэдлэгтэй, хоёрдугаарт орос хэлтэй гээд зургийн мэргэжилтэнээр авсан байна. Төд удалгүй хэлмэгдэлийн хар шуурга дэгдэж Богд хааны дэргэд байсан тул өртжээ. 1937 оны 10 сарын 25-ны Онцгой Бүрэн Эрхэт Комиссын хурлаас түүнд буудан алах ял тулгаж хэрэгжүүлжээ. Эсэргүүний авсан зураг гээд Богд хааны дүрсийг ч бас устгасан нь харамсалтай. Монгол киноны түүх бол Монгол улсын түүх билээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.