Жанчивдоржийн Ломбо
"Тушаал номер 27", "Цэцэг худалдагч бүсгүй" зэрэг олон солонгос киног орчуулсан, "Хон Гиль Дон" киног монголын үзэгчидэд хүргэхэд идэвх зүтгэл гаргасан хүн өөрөө жүжигчин гэдгийг та мэдэх үү? Ахмад дипломатч, Онц бөгөөд бөгөөд бүтэн эрхэт…
Зохиогч Д.Золбаяр ·
"Тушаал номер 27", "Цэцэг худалдагч бүсгүй" зэрэг олон солонгос киног орчуулсан, "Хон Гиль Дон" киног монголын үзэгчидэд хүргэхэд идэвх зүтгэл гаргасан хүн өөрөө жүжигчин гэдгийг та мэдэх үү? Ахмад дипломатч, Онц бөгөөд бөгөөд бүтэн эрхэт Элчин, СТА, нийгэм улс төрийн шинжлэх ухааны доктор Жанчивдоржийн Ломбо гуай залууудаа урлагийн тогоонд чанагдаж явсан нэгэн билээ. 1971 онд УБДС-ийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгсчээ. Ломбо гуайг "Тунгалаг Тамир" киноны Зая гэгээнд тоглосоноор нь үзэгчид сайн мэдэх биз ээ. Үүнээс өмнө оюутан байхдаа 1969 онд бүтээгдсэн "Агуйн нууц" кинонд эпизодны дүрд тоглож байсан байна. "Тунгалаг Тамир" кинонд тоглосоныхоо дараахан л БНАСАУ-д сургуульд яваад дипломанд албанд дөч гаруй жил зүтгэсэн юм гэнэ лээ. Ж.Ломбо гуайдаа эрүүл энхийг хүсээд дахин кино дэлгэцэнд сайхан өвөөгийн дүрээр эргэн ирээрэй гэж ерөөе дөө.
Эх сурвалж: Д.Золбаяр.