Дүгэрсүрэнгийн Лхамхүү
"Чимэд багш" нэрээр үзэгч олондоо танигдсан жүжигчин Дүгэрсүрэнгийн Лхамхүү 1935 онд Баянхонгор аймгийн Галуут суманд төржээ. Баянхонгор аймгийн Соёлын ордон, Улсын драмын театр, Армийн театрт жүжигчин байсан гэснээс өөр мэдээлэл олоогүй…
Зохиогч Д.Золбаяр ·
"Чимэд багш" нэрээр үзэгч олондоо танигдсан жүжигчин Дүгэрсүрэнгийн Лхамхүү 1935 онд Баянхонгор аймгийн Галуут суманд төржээ. Баянхонгор аймгийн Соёлын ордон, Улсын драмын театр, Армийн театрт жүжигчин байсан гэснээс өөр мэдээлэл олоогүй нь харамсалтай боловч кино хальсанд дүр нь үлдсэний буянаар бид өнөөдөр энэ сайхан бууралыгаа эргэн дурсаж байна. 1962 он "Түмний нэг" Чимэд
1962 он "Хөхөө гэрлэх дөхлөө" олны хэсэгт 1965 он "Хүний мөр" Чимэд 1973 он "Шинэ танилууд" (Чимгээгийн төрсөн өдөр) 1985 он "Би чамд хайртай" ахмад ажилчин 1989 он "Хачин хүн" албан хаагч 1993 он "Хэлтгий заяа" Шооноо 1994 он "Зүүдний цагаан унага" Шүхэрт
1998 он "Шинэ үсгийн багш" Тоодон Чойжоо
эдгээр кинонуудад тогложээ. Д.Лхамхүү гуай 2000 онд бурхан болжээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.