Лайхансүрэнгийн Лхасүрэн
Монгол Улсын Гавьяат жүжигчин, найруулагч, багш Лайхансүрэнгийн Лхасүрэн 1946 онд Завхан аймгийн Алдархаан суманд төржээ. 1962-1974 онд Хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр ажиллаж байгаад сургуульд явсан байна. 1978 онд Москвагийн Театр…
Зохиогч Д.Золбаяр ·
Монгол Улсын Гавьяат жүжигчин, найруулагч, багш Лайхансүрэнгийн Лхасүрэн 1946 онд Завхан аймгийн Алдархаан суманд төржээ. 1962-1974 онд Хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр ажиллаж байгаад сургуульд явсан байна. 1978 онд Москвагийн Театр Урлагийн дээд сургуулийг жүжигчин найруулагч мэргэжлээр төгсжээ.. УБДС, СУИС-ын кино драмын ангид олон жил багшлаж олон сайхан шавь нар төрүүлсэн бөгөөд тэдэнд дундаас онцлоход 1987 онд төгсгөсөн ангийнхантайгаа илгээлт аваад Эрдэнэт хотын театрыг байгуулж өөрөө хоёр жил найруулагчаар нь ажиллаж хөл дээр нь босгож өгсөөн. Одоо ч шавь нар нь тус театрыг сайхан авч яваа билээ. 1964 он "Тус биш ус" Осор 1965 он "Хүний мөр" багш 1967 он "Төгсгөл" Мөнхөө 1969 он "Агуйн нууц" Төмөр 1981 он "Говь Хянганд тулалдсан нь" Лувсан 1983 он "Сахиус уу, сахиул уу" Сэрээтэр 1983 он "Гарын таван хуруу" Шагдар 1985 он "Би чамд хайртай" захирал 1985 он "Ацаг шүдний зөрүү" Соривт 1992 он "Мөнх тэнгэрийн хүчин дор" Билгүдэй 1992 он "Цөвүүн цагийн богд" ноён 1992 он "Яаралтай цахилгаан" Болд эдгээр кинонуудад тогложээ. Энэ дүр нь түүний кино урлагт бүтээсэн сүүлчийн дүр байлаа. Лхасүрэн багш 2002 онд МУГЖ цол хүртсэн бөгөөд найман жилийн дараа бурхны орныг зорьсон билээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.