Хандсүрэнгийн Цэнд-Аюуш
БНМАУ-ын Гавьяат жүжигчин, циркийн илбэчин Хандсүрэнгийн Цэнд-Аюуш гуайг миний үеийнхэн сайн мэднэ дээ. Цэнд-Аюуш гуай хэд хэдэн кинонд голдуу хятадын дүрд тоглосоон. Харин ганц "Тэмцлийн оч" кинонд л монгол ноёны дүрд тоглосон боловч…
Зохиогч Д.Золбаяр ·
БНМАУ-ын Гавьяат жүжигчин, циркийн илбэчин Хандсүрэнгийн Цэнд-Аюуш гуайг миний үеийнхэн сайн мэднэ дээ. Цэнд-Аюуш гуай хэд хэдэн кинонд голдуу хятадын дүрд тоглосоон. Харин ганц "Тэмцлийн оч" кинонд л монгол ноёны дүрд тоглосон боловч киног нь олж зургийг нь оруулж чадсангүй ээ. Олж өгсөн хүнд баярлах болноо. Х.Цэнд-Аюуш 1922 онд Төв аймгийн Баянчандмань суманд төржээ. Төмрийн заводод токарчин хийж байсан тэрээр 1940 онд Циркийн сургуульд орж 1941 онд төгсөөд шинэ тутам байгуулагдсан Монголын циркийн төлөө 1993 онд насан эцэслэтлээ зүтгэсэн хүн билээ. Циркийн урлагт "Хүн солигдох авдар", "Сүлбэх хайрцаг", "Сандал дээр унтах" зэрэг олон сайхан номеруудыг бүтээсэн билээ.
1971 он "Тэмцэл"
1981 он "Хатанбаатар" пүүсний ажилтан 1982 он "Тэмцлийн оч" Хошуу ноён 1984 он "Ард Аюуш" Цоохор 1985 он "Ацаг шүдний зөрүү" данжаад "Тэмцэл" кинонд Х.Цэнд-Аюуш эзэн, "Таксин цоохор"-ыг дуулдаг З.Цэнд-Аюуш гуай зарцад тоглосон бол "Хатанбаатар" кинонд эсрэгээр тоглоцгоосон байдаг юм.
Эх сурвалж: Д.Золбаяр.