Чойн Хүрэл
"Анхны алхам"-ын дуугүйхэн бор залуу Болдод УБДС-ын кино драмын жүжигчины 2-р курсын оюутан Ч.Хүрэл тоглосон бол сэтгэлт бүсгүй Мядагт ангийнх нь охин Б.Цэцэгбалжид хамт тогложээ. Хүрэл төгсөх жилдээ хоёр дахь кино болох "Тэмцэл"-д тоглов.…
Зохиогч Д.Золбаяр ·
"Анхны алхам"-ын дуугүйхэн бор залуу Болдод УБДС-ын кино драмын жүжигчины 2-р курсын оюутан Ч.Хүрэл тоглосон бол сэтгэлт бүсгүй Мядагт ангийнх нь охин Б.Цэцэгбалжид хамт тогложээ. Хүрэл төгсөх жилдээ хоёр дахь кино болох "Тэмцэл"-д тоглов. Батсүхийн дүрд тоглосон Ч.Хүрэл мөн ангийн охин Ш.Цэцэгт дурлав. Учир нь оюутан Цэцэг Балбар вангийн бага хатанд тоглодог шүү дээ. 1971 онд төгссөн УБДС-ын кино драмын ангиас Дулмаад тоглодог МУГЖ Ш.Дэлгэржаргал, Янжмаад тоглодог Д.Нямаа, МУГЖ Б.Тунгалаг, "Моторын дуу"-гийн жолооч Мягмарт тоглодог Б.Даваасүрэн, "Дайсны цэргүүдээ сонсоцгоо"-гийн Төрхүүд тоглодог Ё.Гантөмөр, СГЗ телевизийн нэвтрүүлэгч Ж.Батбаяр, "Хэцүү даалгавар"-ын Хандад тоглодог Ц.Цолмон гээд олон жүжигчид төрсөөн. Чойн Хүрэл 1950 онл Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төржээ. 1967 онд арван жилээ төгсгөөд хотод ирж УБДС-ийн кино драмын ангид элсэн орж 1971 онд төгсжээ. Төгсөөд Хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр хэдэн жил ажиллаад Кино үйлдвэрийн жүжиг ангид шилжин ирсэн байна. 1969 он "Анхны алхам" Болд 1971 он "Тэмцэл" Батсүх 1974 он "Говийн нүдэн" Бодьхүү 1975 он "Эх бүрдийн домог" Догшин харын дагуул 1980 он "Говийн зэрэглээ" жолооч 1981 он "Гэрлэж амжаагүй явна" Гансүх инженер 1985 он "Их замын тоос" жолооч Чулуун 1985 он "Ацаг шүдний зөрүү" НАХЯ-ны ажилтан 1985 он "Галын урсгал" Энхболд 1987 он "Мандах нарны туяа" Догсом 1987 он "Би нисэх дуртай" нэгдлийн дарга 1989 он "Алтан шонхор" Айсангаа 1990 он "Одод орчих хязгаар" Шагдар 1990 он "Тод магнай" хулгайч
1992 он "Эргүнэ хонгийн домог" Чинос 1992 он "Найрын ширээний ууц" худалдагч 1993 он "Дээд хэмжээ" Зундуй 1995 он "Хамлет их говийн жонон" галзуу 1997 он "Газар шороо мину зэ" Бух Дагдан
Эх сурвалж: Д.Золбаяр.