Шоонуугийн Вандансэнгээ
Золбаяр Дорж
Зохиогч Д.Золбаяр ·
Золбаяр Дорж
Шоонуугийн Вандансэнгээ 1945 онд Баянхонгор аймгийн Шинэжинст суманд төржээ. УБДС-ын кино драмын жүжигчиний хоёр дохь төгсөлт 1967 болоход жүжигчин мэргэжлээр төгсөөд Дорноговь аймгийн Соёлын ордонд жүжигчин, Улаанбаатар хотын Үйлдвэр хоршооллын Соёлын ордонд найруулагчаар ажилласан. 1969 оноос Хүүхэд Залуучуудын театрт хоёрдугаар найруулагчаар ажиллажээ. 100 гаруй жүжгийн хоёрдугаар найруулагчаар, мөн 30 орчим жүжгийн дүрд тоглосон тул их ажлын хажуугаар цөөхөн л кинонд тоглосон байна. 1974 он "Тамирын охин" Равжир 1974 он "Уулзалт" найранд оролцогч 1975 он "Мартагдашгүй намар" ахмад оюутан 1975 он "Сүхболдын яриа" эсэргүү 1978 он "Их замын эхэнд" хятад
1982 он "Тэмцлийн оч" гамин
1997 он "Газар шороо мину зэ" хятад тогооч
эдгээр кинонуудад л тоглосон нь тэмдэглэгджээ. 2015 онд Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас жүжигчин, найруулагч Ш.Вандансэнгээ гуай МУГЖ цолд тодорхойлсон боловч авч чадаагүй нь харамсалтай. Насаараа ажилласан театр нь үгүй болохыг хараад, мөн харьяалагдах байгууллагагүй болоод ядарч явахад ижилхэн театр учир УДЭТ-ынхан л биднийг цагаан сараа хүлээн авах гэх мэтээр харж үзэж явдагт баярладаг хэмээн ярилцлага өгсөн байсныг уншаад сэтгэл сэмэрч байлаа даа..
Эх сурвалж: Д.Золбаяр.