Лувсанжамцын Банзрагч
Одоогоос 62 жилийн өмнө нэг л кинонд тоглоод одоо ч эрүүл саруул гялалзаж яваа буурайг танилцуулъя. 1956 он зургийг нь авч 57 оны Октябрийн баяраар нээлтээ хийсэн "Оч" киноны Пүрэвжавын залуу насанд саяхан Соёлын гавьяат зүтгэлтэн болсон…
Зохиогч Д.Золбаяр ·
Одоогоос 62 жилийн өмнө нэг л кинонд тоглоод одоо ч эрүүл саруул гялалзаж яваа буурайг танилцуулъя. 1956 он зургийг нь авч 57 оны Октябрийн баяраар нээлтээ хийсэн "Оч" киноны Пүрэвжавын залуу насанд саяхан Соёлын гавьяат зүтгэлтэн болсон Лувсанжамцын Банзрагч гуай тоглосон юм. Энэ кино хожим нь нэрээ өөрчилж "Сэрэлт" нэртэй болжээ. Монголын анхны долби кино театр "СЭРЭЛТ-ОЧ" нэртэй байсан нь чухам энэ киноны дурсгалыг хүндэтгэсэн хэрэг юм л даа. Банзаа багш 1936 онд Төв аймгийн Мөнгөнморьт суманд төржээ. Урлагийн сургуулийг жүжигчин, найруулагч мэргэжлээр, мөн Улс төрийн сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгсжээ. 1961 оноос тэтгэвэрт гартлаа Монголын радиод найруулагч хийсэн бөгөөд одоо ч СУИС-ын РТМУС-д багшилж байгаа билээ. "Сэтгэлийн дуудлагаар" киноны Ишхүүд тоглох байсан боловч гадаадад томилолтоор явах сонголтыг хийснээр дахин кинонд тоглоогүй юм гэнэ лээ. Банзаа багш 80 гарсан ч залуучууд бидэнтэй хууч хөөрч, инээж наргиж, найзалж, гүйж явдаг юм. Та бүхэн энэ хүнтэй гудманд таарвал хүндэлж яваарай.
Эх сурвалж: Д.Золбаяр.