Ерөөлтийн Гомбодорж
Ерөөлтийн Гомбодорж 1909 онд Төв аймгийн Батсүмбэр суманд төржээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Ерөөлтийн Гомбодорж 1909 онд Төв аймгийн Батсүмбэр суманд төржээ.
1932 он Багшийн сургууль төгсөөд Ховд аймагт багшилж байжээ.
1933 онд цэрэгт татагдасанаар урлагтай холбогдсон байна.
1946 онд "Жүжигчний ажиллагаа" хэмээх ном хэвлэгдэн гарсан юм. Монголын урлагийг мэргэжлийн түвшинд хүргэх ажлын хүрээнд хийгдсэн анхны энэ номыг жүжигчин Е.Гомбодорж Д.Чимэд-Осортой хамтран зохиосон байна.
Одоо ч энэ ном жүжигчидэд гарын авлага болсоор байгаа билээ. Хожим 2012 онд Чимэд-Осор гуайн охин Энхтуяа эгчийн санаачлагаар дахин хэвлүүлсэн болно.
Ерөөлтийн Гомбодорж гуайг "Цогт тайж" киноны төвдийн элч Дамбийнямд тоглосоноор үзэгчид андахгүй ээ.
Мөн "Сүхбаатар" киноны Чимэддоржид тоглосон юм. Нууц бүлэг уулзаж байхад Янжмаа гадаа харуул хийн зогсдог хэсгийг санаж байна уу? Гамин цэрэг ирээд дэнг нь буудаж унтраахад нэг нөхөр буюу Чимэддорж суманд оногдон нас бардаг шүү дээ. Бас нэг жижигхэн дүр бий. Гомбыг мөглөнд сууж байхад Сүхбаатар олдог шүү дээ. Тэр мөглөн дээр сууж байдаг харуул нь Гомбодорж гуай байдаг юм. Дараа үзэхдээ сайн анзаараарай.
1942 он "Хил дээр гарсан хэрэг" Дамиран
1942 он "Сүхбаатар" Чимиддорж, цэрэг
1945 он "Цогт тайж" Түвдэнням
1955 он "Гэм нь урдаа" Дондог эдгээр дүрүүдэд тогложээ.
Улсын алдарт гавъяат жүжигчин Е.Гомбодорж гуай кинонд цөөхөн тоглосон учир нь миний урьд нь дурьдаж байсан "Цогт тайж"-аас хойш 9 жил уран сайхны кино хийгээгүй, мөн театрт олон жүжигт тоглоод зав муутай байсантай холбоотой.
"Их чадалтай жүжигчин" гэж Чимэд-Осор гуай шүүрс алддаг байсан энэ хүн У.Шекспирийн "Отелло" жүжгийн Ягод гайхалтай сайхан тоглож байсан гэнэ лээ.
Ховдод багшилж байхдаа Ерөөлтийн Гомбодорж гуай Ю.Цэдэнбал хүүд хичээл зааж байсан түүхтэй.
1945 онд БНМАУ-ын алдарт гавъяат жүжигчин цолоор шагнагдаж байсан.
1963 онд бурхан болжээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.