Дамбын Дамдинсүрэн
Ардын жүжигчин Д.Чимэд-Осор гуай цөөхөн киноны гол дүрд тоглосон ч жижиг дүрийн мастер байсныг та бүхэн мэдэх болсон. Яг үүнтэй адил БНМАУ-ын Ардын жүжигчин Дамбын Дамдинсүрэн гуай мөн цөөн киноны гол дүрд тоглож олон жижиг дүрийг бидний…
Зохиогч Д.Золбаяр ·
Ардын жүжигчин Д.Чимэд-Осор гуай цөөхөн киноны гол дүрд тоглосон ч жижиг дүрийн мастер байсныг та бүхэн мэдэх болсон. Яг үүнтэй адил БНМАУ-ын Ардын жүжигчин Дамбын Дамдинсүрэн гуай мөн цөөн киноны гол дүрд тоглож олон жижиг дүрийг бидний сэтгэл зүрхэнд мартагдахгүйгээр бүтээсэн гайхамшигтай авъяастай жүжигчин байлаа.
Манай хоёр нэг кинонд хамтдаа гол дүрд тоглосон нь сонирхолтой, бас сайхан.
1976 онд Чимэд-Осор гуай Ц.Цэрэндорж (сэлэм Тогмид) найруулагч нар хамтран найруулсан "Хонины найр" киноны гол дүр Гэндэнд Дамдинсүрэн гуай, мөн гол дүр Ванданд Чимэд-Осор гуай тоглосоныг санаж байна уу?
1914 онд Хүрээний дэргэд орших Амгаланбаатар хотод "Алиа" Дамбын гэрт төрсөн Дамдинсүрэн гуай ааваасаа авъяасыг нь өвлөн авсан бололтой.
"Энэ хүүхнүүд үү" киноны Доржийн дүр түүнийг хошин шогийн мэдрэмжтэй жүжигчин болохыг нь харуулдаг.
Мөн "Аман хуур" киноны төгсгөл хавьд Соном өвгөнийхийг орон сууцандаа тухалсан байхад хороо хорины байцаагч хаалгыг нь цохиж бүртгэл хийдэг шүү дээ. Үзэгдээд л өнгөрдөг жижиг хэсэгт "Жижигхээн хүүхэд бий юу" гэж асуухад л мэргэжлийн жүжигчин, авъяаслаг жүжигчин гэдгээ харуулж чадсан гэж өвгөн багш нар магтдаг байсан юм аа.
1936 он "Монгол хүү" олны хэсэг
1942 он "Хил дээр гарсан хэрэг" Чулуун
1945 он "Цогт тайж" баатар
1956 он "Манай аялгуу" Бор
1958 он "Гурван найз" данжаад
1962 он "Түмний нэг" Магсар
1963 он "Нүгэл буян" данжаад
1963 он "Энэ хүүхнүүд үү" Дорж
1963 он "Аман хуур" Хорооны байцаагч
1965 он "Хүний мөр" Магсар
1967 он "Төгсгөл" Хатанбаатар
1971 он "Тунгалаг Тамир" улаач өвгөн
1974 он "Уулзалт"
1976 он "Хонины найр" Гэндэн
1979 он "Газрын үнэр" Жамсран
1982 он "Тэмцлийн оч" хөгшин данжаад
1988 он "Мандухай сэцэн хатан" Мандухайн эцэг Цорсбай
1988 он "Амьдралын нахиа" хөрш өвгөн
1990 он "Тод магнай" уяач Цоодол
1992 он "Эр хүн" өвгөн
зэрэг дүрүүдийг кино урлагт бүтээжээ.
2014 онд Д.Дамдинсүрэн гуайн мэндэлсэний 100 жилийн ойд зориулж охин нь сайхан ном гаргасан гэсэн. Тэр номыг уншвал их зүйлийг мэдэх байх даа...
Эх сурвалж: Д.Золбаяр.