Түндэвийн Хандсүрэн
Ардын жүжигчин Хандсүрэн гуайг бидний үеийнхэн муухан л мэднэ. Залуучууд бүр мэдэхгүй байх аа. Учир нь энэ хүн ажлын шаардлагаас болоод кинонд маш цөөн тоглосон юм. БНМАУ-ын Ардын жүжигчин Түндэвийн Хандсүрэн 1915 онд Хүрээнд төржээ.…
Зохиогч Д.Золбаяр ·
Ардын жүжигчин Хандсүрэн гуайг бидний үеийнхэн муухан л мэднэ. Залуучууд бүр мэдэхгүй байх аа. Учир нь энэ хүн ажлын шаардлагаас болоод кинонд маш цөөн тоглосон юм. БНМАУ-ын Ардын жүжигчин Түндэвийн Хандсүрэн 1915 онд Хүрээнд төржээ. Ээжээрээ хөгжим дуу заалгаж өссөн тэрээр бага сургууль төгсөөд 1926 оноос Аж үйлдвэрийн яаманд тал бичээчээр ажилд орж улмаар бүтэн бичээч болжээ. 1933 онд Улсын төв театрт байгуулагдахад жүжигчнээр орсон ёстой л алтан үеийн жүжигчин байлаа. 1942 он "Сүхбаатар" ядуу эмэгтэй
1963 он "Аман хуур" Дарийн найз авгай Янжин 1974 он "Хөдөөгийн баясгалан" Ширнэнгийн хөгшин 1975 он "Сүхболдын яриа" сургуулийн цэвэрлэгч Сэвжид мөн "Тунгалаг Тамир" кинонуудад олны хэсэгт тоглож байсан бололтой. Хандсүрэн гуай олон сайхан жүжигт тоглосон тул 1956 онд гавьяат жүжигчин, 1981 онд ардын жүжигчин цолоор шагнуулж байжээ. 1988 онд бурхан болсон байна.
Эх сурвалж: Д.Золбаяр.