Билэгийн Дамдинсүрэн
Нэрт хөгжмийн зохиолч БНМАУ-ын Ардын жүжигчин, төрийн хошой шагналт Билэгийн Дамдинсүрэн гуайн тухай дурсах уу. Улсынхаа төрийн дуулалыг зохиосон энэ хүний талаар монгол түмэн сайн мэднэ. Гэхдээ одоо түүний монголын кино урлагтай холбоотой…
Зохиогч Д.Золбаяр ·
Нэрт хөгжмийн зохиолч БНМАУ-ын Ардын жүжигчин, төрийн хошой шагналт Билэгийн Дамдинсүрэн гуайн тухай дурсах уу. Улсынхаа төрийн дуулалыг зохиосон энэ хүний талаар монгол түмэн сайн мэднэ. Гэхдээ одоо түүний монголын кино урлагтай холбоотой амьдралынх нь хуудасыг сөхөе. Дамдинсүрэн гуай урд хойд хоёр хөршдөө хоёуланд нь боловсрол эзэмшиж байсан сонин намтартай хүн. 1954 онд Ленинградын Хөгжмийн дээд сургуульд суралцсан боловч 1956 онд үндэсний үзэлтэн гэдэг шалтгаанаар хасагдан нутаг буцаж ирсэн ч 1958 онд Бээжингийн Хөгжмийн дээд сургуульд сургуульд орж 1962 онд амжилттай төгсөж ирсэн байна. Кино, киноныход их хайртай хүн байсан бололтой. 1983-1992 онуудад "Монголкино" үйлдвэрт хөгжмийн редактороор ажиллаж байжээ. Сайн хөгжмийн зохиолч төдийгүй жүжигчин хүн гэж хэлж болно. 1964 онд бүтээгдсэн "Ховдогийн гай" үлгэрийн киноны гол дүр шунахай эрд тоглосон билээ. Мөн 1973 онд бүтээгдсэн "Тунгалаг Тамир" киноны 3-р ангид хувилгаан ламын дүрд тоглосон. Дээрх хоёр дүрээс нь Дамдинсүрэн гуай хэр жүжигчин байж вэ гэдэг үзэгчид та бүхний нүдэнд ил байгаа.
Б.Дамдинсүрэн гуайн хөгжмийн зохиолчоор ажилласан кинонуудын жагсаалтыг толилуулая. "Цогт тайж" 1945 "Нөмрөг хадны цуурай"1966 "Солонгын таван өнгө" 1978 "Өнөр бүл" 1980 "Хүний сайхан сэтгэл" 1980 "Говь Хянганд тулалдсан нь" 1981 "Сахиус уу, сахиул уу" 1983 "Ацаг шүдний зөрүү" 1985 "Фронтод явах өргөдөл" 1986 "Хөх өвсний нуур хөлгүй" 1989 "Сэрүүн дуганы мөхөл" 1989 "Аянгат цагийн дууль" 1991 "Эцгийн голомт" 1992
Эх сурвалж: Д.Золбаяр.