Лувсанбалдангийн Лувсан
Халх голын дайнд сөнөөгч онгоцны нисгэгч байсан хүн Багаяад тоглосон нь сонин.
Зохиогч Д.Золбаяр ·
Халх голын дайнд сөнөөгч онгоцны нисгэгч байсан хүн Багаяад тоглосон нь сонин.
БНМАУ-ын Гавъяат жүжигчин Лувсанбалдангийн Лувсан гуай урлагт орохынхоо өмнө нисэхийн сургууль төгсөөд Баян-Түмэнд байлдаж явсан ахмад дайчин билээ.
Л.Лувсан гуай 1908 онд Төв аймгийн Баянцогт суманд төрсөн хүн юм.
1940 онд Төв театрт жүжигчнээр орсоноос хойш бүх насаа урлагтай холбожээ.
1945 он "Цогт тайж" дайчин хиа
1955 он "Гэм нь урдаа" Сандаг
1959 он "Ардын элч" гамин цэрэг
1961 он "Улаанбаатарт байгаа миний аавд" худалдан авагч
1961 он "Үүрээр" Хайруул
1962 он "Түмний нэг" гутал хайчилдаг өвгөн
1966 он "Цэргийн хүү" Дорж
1969 он "Агуйн нууц" Очир
1968 он "Өглөө" зураач Шарав
1969 он "Талын цуурай"
1970 он "Хүргэн хүү" жолооч Жанчив
1971 он "Дайсны цэргүүдээ сонсоцгоо" тагнуул өвгөн
1974 он "Нар хиртсэн жил" аав
1977 он "Давааны цаана даваа" Дугар
1979 он "Хоньчин Найдан" Молом өвгөн
1980 он "Эхлэл" Сүх (топорь гэдэг)
1981 он "Гэрлэж амжаагүй явна" Бат
1981 он "Хатанбаатар" өвгөн
1982 он "Ингэх гээд байсан юм" жимсчидийн манаач
1983 он "Үүр цайхын өмнө" Жамъян зайсан
1984 он "Ард Аюуш" хятад зарц
1986 он "Ирж яваа цаг" Багаяа
1986 он "Намар нахиалсан мод" Шагдар
1986 он "Ирэх хаврын цэцэг" өвгөн
1986 он "Нандин эрдэнэ" тэрэгчин
1989 он "Даль хагдрах цагаар" Норов
1990 он "Тод магнай" өвгөн эдгээр дүрүүдийг бүтээжээ.
Лувсан гуай арван хүүхдийн эцэг бөгөөд хүү Нямсүрэн нь жүжигчин болж "Намар нахиалсан мод" кинонд аавынхаа тоглосон Шагдарын залуу насны дүрд тоглосон юм.
Жүжигчин Нямсүрэнг та бүхэн "Тань руу нүүж явна" киноны хүү Дарьсүрэнгийн дүрээр нь сайн таних билээ.
Лувсан гуайн бэр, Нямсүрэнгийн гэргий Я.Оюунцэцэг мөн л жүжигчин хүн байсаан.
Харамсалтай нь эдгээр жүжигчид өнөөдөр бидний дунд байхгүй ч кино дэлгэцэн дээр амьдарсаар л байгаа билээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.