Далхжавын Лхасүрэн
Балтад бүжиг дэглээч Д.Лхасүрэн гуай тоглосон билээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Балтад бүжиг дэглээч Д.Лхасүрэн гуай тоглосон билээ.
Далхжавын Лхасүрэн 1928 онд Хэнтий аймгийн Норовлин суманд төржээ.
1947 онд Урлагийн сургуулийг төгсөж Улсын Хөгжимт Драматик театрт бүжигчнээр орж байсан бол улмаар ЗХУ-ын Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит Театр урлагийн дээд сургуульд суралцан бүжиг дэглээч мэргэжлийг эзэмшжээ.
1966 он "Төөрсөөр төрөлдөө" Балт
1968 он "Өглөө" хамгаалахын Дамиран
1971 он "Тэмцэл" Дамиран
1974 он "Уулзалт" нисгэгч Цэнд
1974 он "Тамирын охин" Тамир
1977 он "Давааны цаана даваа" намын дарга
1978 он "Солонгын таван өнгө" Раднаа багш
1983 он "Сахиус уу, сахиул уу" Сэрээтэр эдгээр дүрүүдийг кино хальсанд мөнхөлжээ.
Д.Лхасүрэн гуай Балтын эхнэр Гэрэлд тоглосон Н.Сумъяатай "Уулзалт" кинонд мөн л гэр бүлийн хоёр болж тоглож байсан нь сонин. Дашрамд хэлэхэд Ц.Төмөрбаатар, И.Одончимэг нарын гавъяатууд маань гурван ч кинонд нэг гэр бүрийн хань ижил болж тоглосон байдаг юм шүү.
Эх сурвалж: Д.Золбаяр.