Нямын Дагийранз
Дагийранз гуайн тухай бичихэд сэтгэл хөдөлж байна. Учир нь энэ сайхан хүнийг хоёр ч кинондоо урьж, хоёуланд нь хуур татуулан "Хөхөө Намжил", "Уулган шарын домог" туульсыг хайлуулж байсан азтай хүн дээ би.
Зохиогч Д.Золбаяр ·
Дагийранз гуайн тухай бичихэд сэтгэл хөдөлж байна. Учир нь энэ сайхан хүнийг хоёр ч кинондоо урьж, хоёуланд нь хуур татуулан "Хөхөө Намжил", "Уулган шарын домог" туульсыг хайлуулж байсан азтай хүн дээ би.
МУАЖ Нямын Дагийранз гуай 1930 онд Дундговь аймгийн Өлзийт суманд төржээ. Цэргийн албаа хаачихаад 1956 оноос аймгийн Соёлын ордонд дуучин, жүжигчинээр орж Монголын Залуучууд Оюутаны 1, 2-р наадмуудаас алтан медаль хүртэж явжээ.
Ингэж явахдаа Ж.Бадраа гуайд "Та намайг кино үйлдвэр гэдэг газарт л оруулж өгөөч" гэж гуйснаар 1962 оноос "Монгол кино" үйлдвэрт жүжигчин болсон байна.
Дагийранз гуай Цахиур Төмөр, Михайл өвгөн зэрэг олон дүрийн дуу хоолойг оруулсан билээ.
1964 он "Тус биш ус" Осор
1965 он "Гэмшил зэмлэл" Лувсандорж
1965 он "Хүний мөр" офицер Чулуун
1966 он "Үер" журамт цэрэг
1967 он "Хил дээр"
1969 он "Агуйн нууц" эзэн
1969 он "Талын цуурай" Намхай
1970 он "Хүргэн хүү" хурал даргалагч
1972 он "Ичээнд нь"
1975 он "Эх бүрдийн домог" Догшин харын дагуул
1976 он "Хонины найр" бригадын дарга Бадрах
1978 он "Их замын эхэнд" хиа
1978 он "Солонгын таван өнгө" ард
1979 он "Бушхүүгийн үлгэр" лусын хаан
1979 он "Хоньчин Найдан" хиа
1981 он "Цэрэг эрсийн жирийн өдрүүд" дэд хурандаа
1981 он "Хатанбаатар" цэрэг
1982 он "Тэмцлийн оч" журамт цэрэг
1983 он "Гарьд магнай"
1983 он "Үүр цайхын өмнө" Галдан ноён
1983 он "Сахиус уу, сахиул уу" Балдан
1985 он "Ацаг шүдний зөрүү" банкны удирдах ажилтан
1987 он "Мандах нарны туяа Галдан ноён
1988 он "Уул усны үр сад" Жунай
1989 он "Даль хагдрах цагаар" Зуунай
1990 он "Бүлээн нурам" Агчин
1990 он "Хүн чулууны нулимс" Зэвэг
1992 он "Мөнх тэнгэрийн хүчин дор" хилийн харуул өвгөн
1990-ээд он "Цагаан морь" японы кино
2000 он "Хааны сүүлчийн хатан" Хаймчиг
2005 он "Усны үнэр" өвөө
2006 он "Их төрийн голомт"
2008 он "Үхэж үл болно-Чингис хаан" туйлч
2012 он "Хөх толбот хүмүүс" өвгөн эдгээр дүрүүдийг бүтээжээ.
Сайхан хүний тухай бичих ч сайхан байна шүү
+23
Эх сурвалж: Д.Золбаяр.