Рагчаагийн Дамдинбазар
"-Бараан морь зайдан унасан, нэхий нударгатай хүн байна" гэдэг үгийг санаж байгаа байх. Энэ бол "Гарьд магнай" киноны Ядам өвгөний жин тээж байхдаа хулгайчид тэмээгээ алдаад хэлдэг үг. Ядам өвгөнд БНМАУ-ын Гавъяат жүжигчин Рагчаагийн…
Зохиогч Д.Золбаяр ·
"-Бараан морь зайдан унасан, нэхий нударгатай хүн байна" гэдэг үгийг санаж байгаа байх. Энэ бол "Гарьд магнай" киноны Ядам өвгөний жин тээж байхдаа хулгайчид тэмээгээ алдаад хэлдэг үг. Ядам өвгөнд БНМАУ-ын Гавъяат жүжигчин Рагчаагийн Дамдинбазар гуай тоглосон.
Дамдинбазар гуай анх 1961 онд Д.Жигжид найруулагчийн "Улаанбаатарт байгаа миний аавд" киноны Самдангийн дүрд тоглосноор кино урлагт орж иржээ. Түүнээс хойш насан өөд болтолоо кино үйлдвэрт жүжигчин, орчуулгын кинонд дуу оруулагчаар ажилласан.
Миний тэмдэглэснээр Дамдинбазар гуай 50 гаруй кинонд гол болон туслах дүр бүтээжээ.
1961 он "Улаанбаатар байгаа миний аавд" Самдан
1962 он "Хөхөө гэрлэх дөхлөө" Гэндэн
1962 он "Толбот хивс" Пүрвээ
1962 он "Түмний нэг" ноён
1963 он "Нүгэл буян" нутгийн хөгшин
1965 он "Сэтгэлийн дуудлагаар" нярав Лувсан
1966 он "Цэргийн хүү" байлдагч
1967 он "Төгсгөл" партизан Лувсан
1967 он "Хил дээр" Нэргүй
1968 он "Нийслэл хүү" бригадын дарга
1968 он "Өглөө" олны хэсэг
1969 он "Агуйн нууц" Хүрэл
1970 он "Хүргэн хүү" суурин Балдан
1970 он "Улаан дарцаг" журамт цэргийн дарга Дорж
1972 он "Ичээнд нь" Дугаржав бээс
1972 он "Тунгалаг Тамир" ноён
1973 он "Шинэ танилууд-Чимгээгийн төрсөн өдөр" Гэмпил
1974 он "Тамирын охин" захирал
1974 он "Уулзалт" захирал
1974 он "Нар хиртсэн жил" цэргийн комисс
1975 он "Хань" ерөнхий эмч
1975 он "Сүхболдын яриа" малчин
1976 он "Хүний төлөө" мужаан Лувсан
1978 он "Газрын жигүүр" Түдэв
1978 он "Их замын эхэнд" ?!
1977 он "Хайрхан өндөр хаана байна" өвгөн
1978 он "Солонгын таван өнгө" лам
1979 он "Хоньчин Найдан" Сүрэн захирагч
1979 он "Газрын үнэр" Байдий
1979 он "Бушхүүгийн үлгэр" үзмэрч өвгөн
1980 он "Шийдвэрлэх алхам"
1980 он "Өнөр бүл" жижүүр
1980 он "Гул Аранжин" намын дарга
1981 он "Цэрэг эрсийн жирийн өдрүүд" офицер
1981 он "Хатанбаатар" элч
1982 он "Хуучин сүм" эрдэмтэн Пүрэв
1982 он "Тэмцлийн оч"
1983 он "Гарьд магнай" Ядам өвгөн
1983 он "Үүр цайхын өмнө" бадарчин
1984 он "Тань руу нүүж явна" Жанчив
1984 он "Зарлаагүй дайны оршил" Дамдин
1985 он "Ацаг шүдний зөрүү" хятад инжаан өвгөн
1985 он "Мөнгөн буйл" нэгдлийн дарга
1986 он "Намар нахиалсан мод" Бодьхүү
1987 он "Хүний хүн" Баасан багш