Дашдоржийн Баатар
Үзэгчид өөрийг нь сайн танихгүй ч бүтээлээр нь байнга учран золгодог нэгэн эрхэм уран бүтээлчийг танилцуулъя.
Зохиогч Д.Золбаяр ·
Үзэгчид өөрийг нь сайн танихгүй ч бүтээлээр нь байнга учран золгодог нэгэн эрхэм уран бүтээлчийг танилцуулъя.
Кино оператор Дашдоржийн Баатар 1943 онд Улаанбаатар хотод төржээ.
1961 онд Монгол кино үйлдвэрт туслах оператороор ажилд орж 1963 онд ЗХУ-ын БХКУДС-ийн кино операторын ангид профессор Б.И.Волчекийн удирдлага дор суралцжээ.
1968 онд сургуулиа төгсөөд насан эцэслэтлээ буюу 1987 он хүртэл Монгол кино үйлдвэрийн ерөнхий оператороор ажилласан юм.
Баатар гуай олон арван баримтат кино, кино мэдээний зураг авсан бөгөөд энэ удаа түүний ажилласан уран сайхны кинонуудыг нь дурьдая.
1972 он "Эхлэлт"
1974 он "Тамирын охин"
1974 он "Говийн нүдэн"
1975 он "Сүхболдын яриа"
1976 он "Шинэ хотын гэрэл"
1977 он "Дэгдээхэй нас"
1978 он "Их замын эхэнд"
1979 он "Хоньчин Найдан"
1980 он "Итгэл гомдол"
1980 он "Шийдвэрлэх алхам"
1982 он "Жаргал даахгүйн зовлон"
1983 он "Гийнгоо"
1984 он "Ард Аюуш"
1985 он "Их замын тоос"
1987 он "Үлгэр дууссан хойно" эдгээр кинонуудын зургийг авчээ.
Д.Баатар оператор алдарт найруулагч Д.Жигжид гуайн эхлүүлсэн "Мандухай цэцэн хатан" киноны оператороор ажиллаж байсан гэдэг юм.
Эх сурвалж: Д.Золбаяр.