Гончигийн Дашхүү
Салшгүй найзуудын нэгнийх нь тухай өчигдөр бичсэн билээ. Өнөөдөр нэгнийх нь тухай дурсая. Гэхдээ одоо онигоо бичихгүй ээ. Та бүхэнд үлдээе.
Зохиогч Д.Золбаяр ·
Салшгүй найзуудын нэгнийх нь тухай өчигдөр бичсэн билээ. Өнөөдөр нэгнийх нь тухай дурсая. Гэхдээ одоо онигоо бичихгүй ээ. Та бүхэнд үлдээе.
Гончигийн Дашхүү 1948 онд Баянхонгор аймгийн Богд суманд төржээ.
Цэргийн албаа хаагаад 1970 онд Хүүхдийн театрт жүжигчнээр орсон бөгөөд насан туршдаа театртаа ажиллажээ.
1977 оны 4 сарын 1-нээс "Элдэв зураг" хөтөлбөрт олон жил тоглож олны танил болсон билээ.
1973 он "Шинэ танилууд- Чимгээгийн төрсөн өдөр" Лхагваа
1974 он "Уулзалт" хөдөөгийн залуу
1978 он "Их замын эхэнд" журамт цэрэг
1987 он "Ховор хүмүүс" зоотехникч Готов
1988 он "Хэцүү даалгавар" Равжир
1992 он "Бэрсүүт жүрж" хадам ээж
1993 он "Хүлээх газар"
1997 он "Газар шороо мину зээ" Амаа лам зэрэг дүрүүдийг кино урлагт бүтээжээ.
Инээдмийн нэрт жүжигчин маань "Ховор хүмүүс" инээдмиййн кинонд инээдмийн бус дүр бүтээсэн нь сонирхолтой.
"Үлгэр дууссан хоййно" киноны Бальдий даргын дуу хоолойг хийж өвөрмөц дүр болгосныг тэр бүр хүмүүс анзаардаггүй юм.
Эх сурвалж: Д.Золбаяр.