Очирын Мягмар
Миний бие 255 дахь кино уран бүтээлчээ танилцуулах гэж байна. Тэдний дийлэнх нь олны танил жүжигчид байсаан. Гэтэл киног жүжигчид л бус камерийн ард үлддэг уран бүтээлчид хийдэг юм шүү.
Зохиогч Д.Золбаяр ·
Миний бие 255 дахь кино уран бүтээлчээ танилцуулах гэж байна. Тэдний дийлэнх нь олны танил жүжигчид байсаан. Гэтэл киног жүжигчид л бус камерийн ард үлддэг уран бүтээлчид хийдэг юм шүү.
Монгол киноны анхны мэргэжлийн зураач О.Мягмар, П.Цогзол нар билээ. Тэднийг төгсөж ирэхээс өмнөх кинонд сайн сайхан зураач нар байсныг үгүйсгээгүй юм шүү. Яг кино зураачийн мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн гэдэг утгаар хэлсэн юм аа.
Очирын Мягмар 1930 онд Дорнод аймгийн Баяндун суманд төржээ.
1939-1945 онд дунд сургууль
1945-1948 онд Урлагийн сургуулийн зураачийн ангид сурчээ.
1948 оноос Дүрслэх урлагийн газар зураачаар ажиллаж байгаад 1956 онд ЗХУ-ын БХКУДС-д кино зураач мэргэжлээр суралцаж 1961 онд төгсжээ.
Төгсөөд "Монголкино" үйлдвэрт ерөнхий зураачаар томилогдон ирээд бүх насаараа кино урлагийн төлөө зүтгэжээ.
-
1961 он "Гологдсон хүүхэн"
-
1962 он "Толбот хивс"
-
1965 он "Ус"
-
1965 он "Сэтгэлийн дуудлагаар"
-
1966 он "Нөмрөг хадны цуурай"
-
1966 он "Үер"
-
1968 он "Өглөө"
-
1968 он "Өндөр ээж"
-
1970 он "Талын цуурай"
-
1971 он "Улаан дарцаг"
-
1971 он "Тэмцэл"
-
1971 он "Дайсны цэргүүдээ сонсоцгоо"
-
1972 он "Ичээнд нь"
-
1973 он "Моторын дуу"
-
1974 он "Тамирын охин"
-
1974 он "Хөдөөгийн баясгалан"
-
1975 он "Сүхболдын яриа"
-
1976 он "Хүний төлөө"
-
1976 он "Шинэ хотын гэрэл"
-
1978 он "Их замын эхэнд"
-
1979 он "Газрын үнэр"
-
1981он "Говь Хянганд тулалдсан нь"
-
1983 он "Үүр цайхын өмнө"
-
1984 он "Зарлаагүй дайны оршил"
-
1985 он "Бид мартахгүй"
-
1987 он "Мандах нарны туяа"
-
1989 он "Алтан шонхор"
-
1990 он "Хүн чулууны нулимс"
-
1990 он "Сүүн цагаан өргөө"
-
1992 он "Эцгийн голомт"
-
1993 он "Амилсан чөтгөр"
-
1993 он "Ач тус, атаа хорсол"