Гонгорын Хайдав
Өчигдөрхөн байсан хүнийг дурсана гэдэг харамсалтай. Талийгаачийг дуучнаас гадна хэд хэдэн кинонд тоглосныг нь дурсацгаая даа. БНМАУ-ын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар дуучин Гонгорын Хайдав 1927 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд…
Зохиогч Д.Золбаяр ·
Өчигдөрхөн байсан хүнийг дурсана гэдэг харамсалтай. Талийгаачийг дуучнаас гадна хэд хэдэн кинонд тоглосныг нь дурсацгаая даа. БНМАУ-ын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар дуучин Гонгорын Хайдав 1927 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төржээ. 1948 онд Улсын Төв театрт дуучнаар орсоноос хойш урлагтай холбогдсоор өнөөг хүрчээ. 1954 онд Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийг дуурийн дуучин мэргэжлээр төгсжээ. 1956 он "Манай аялгуу" 1975 он "Алтан соёмбын дуулал" 1984 он "Ялалтын дуун" зэрэг кино концертуудад оролцон тоглож ая дуугаа өргөжээ. 1967 он "Хил дээр" Цэвээн 1976 он "Хүний амь" Содов 1984 он "Зарлаагүй дайны оршил" Японы ерөнхий сайдын туслах 1992 он "Чи нэг нь"
зэрэг уран сайхны кинонд дүр бүтээж байж дээ. Хайдав гуай маань энэ мөчөөс хойш бидэнтэй кино дэлгэцээр л уулзаж байх нээ. ТЭНГЭР ИВЭЭГ.
Эх сурвалж: Д.Золбаяр.