И.Кан
Монголын анхны кинонд солонгос хүн тоглосон гэвэл та итгэх үү? 1936 онд бүтээгдсэн "Монгол хүү" киноны эсрэг дүрд Ир Кан хэмээх солонгос гаралтай ЗХУ-ын иргэн жүжигчин тоглосон байдаг. Шинэ монголын шинэ урлагт туршлагатай жүжигчид уран…
Зохиогч Д.Золбаяр ·
Монголын анхны кинонд солонгос хүн тоглосон гэвэл та итгэх үү? 1936 онд бүтээгдсэн "Монгол хүү" киноны эсрэг дүрд Ир Кан хэмээх солонгос гаралтай ЗХУ-ын иргэн жүжигчин тоглосон байдаг. Шинэ монголын шинэ урлагт туршлагатай жүжигчид уран бүтээлчид хомс байсан тул зөвлөлтийн мэргэжилтнүүд шууд болон шууд бус утгаар туслаж дэмжиж байсан. Шууд гэсний учир нь С.Н.Свердлин Сүхбаатарт, В.В.Грибков Гомбод тоглосныг нь "Сүхбаатар" киноноос бид одоо ч харж байгаа шүү дээ... Ир Каны тоглолтыг ажиглан шинжвээс одооны манай жүжигчдийн баримталдаг Станиславскийн систем бус Брехтийн системээр тоглодог жүжигчин байсан бололтой. Өөрөөр хэлбэл дотоод сэтгэлийн хөдөлгөөнийг биеийн хөдөлгөөн, нүүр нүдний илүү өргөлттэй тоглолтоор түлхүү үзүүлдэг нь анзаарагддаг. "Монгол хүү" киноных нь дүрийн нэр тодорхойгүй хятад ч юм шиг, япон ч юм шиг байдаг ч социалист реализмын эсрэг талын дүрийг чадварлаг гаргасаныг нь та бид мэднэ. 1937 онд зөвлөлтөд бүтээгдсэн "Ущелье Алмасов" киноны газарчин буюу гоминданы тагнуулчийн дүрийг мөн бүтээжээ. Харамсалтай нь дээрх хоёр киноноос өөр кинонд тоглоогүй бололтой. Википедиагаас хайгаад ч мэдээлэл олдсонгүй ээ. Хэлмэгдлийн шуурганд өртсөн үү, дайны хөлд дарагдсан уу... Ямартай ч ийм нэгэн жүжигчин монгол киноны зурагт хуудсанд үлджээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.