Ваанчигийн Пунцаг
Алдарт уртын дуучин Ваанчигийн Пунцаг 1902 онд одоогийн Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төржээ. 1928 онд цэрэгт татагдан жагсаалын дуу гаргадаг цэрэг байсан нь түүний урлагийн амьдралын гараа байжээ. Цэргийн клубын барилгыг барилцаж 1932 онд…
Зохиогч Д.Золбаяр ·
Алдарт уртын дуучин Ваанчигийн Пунцаг 1902 онд одоогийн Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төржээ. 1928 онд цэрэгт татагдан жагсаалын дуу гаргадаг цэрэг байсан нь түүний урлагийн амьдралын гараа байжээ. Цэргийн клубын барилгыг барилцаж 1932 онд нээгдэхээс нь ажиллаж эхэлжээ. 1936 онд хувьсгалын 15 жилийн ойд зориулсан уртын дуучдын улсын уралдаанд тэргүүн байр эзэлж "Улсын алдарт дуучин" цол үнэмлэхээр шагнуулжээ. 1945 оны чөлөөлөх дайнд Цэргийн дуу танцын ансамблийн найрал дууны ангийн дарга, аж ахуйн албаны дарга, уртын дуучнаар оролцож Өвөрмонголыг чөлөөлөлцөж явжээ. В.Пунцаг гуай монголын цорын ганц дуугүй кино, мөн монголчуудын анхны бие даан хийсэн уран сайхны кино болох "Норжмаагийн зам" киноны ламд 1038 онд тоглосон байна. 1945 онд нээлтээ хийсэн "Цогт тайж" кинонд хун тайж Гүен баатараас хүү Арслангийн талаар бичсэн захианыхаа хариуг хүлээж ард олонтойгоо суухад нэгэн хүн уртын дуу дуулаад сууж байдаг билээ. Тэр дуучинд энэ эрхэм тоглож дуугаа мөнхөржээ. Монголын кино урлагийн түүх бол монголын урлагийн түүх билээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.