Өлзийн Лувсан
Улсын алдарт гавъяат хөгжимчин Өлзийн Лувсан 1885 онд одоогийн Дорнод аймгийн Жаргалант суманд төржээ. 1906 оноос Хүрээнд суурьшин хуур тоглож байжээ. 1927 оноос Бөмбөгөр ногоон театрт хөгжимчин, 1934 оноос Цэргийн клубт хөгжмийн багшаар…
Зохиогч Д.Золбаяр ·
Улсын алдарт гавъяат хөгжимчин Өлзийн Лувсан 1885 онд одоогийн Дорнод аймгийн Жаргалант суманд төржээ. 1906 оноос Хүрээнд суурьшин хуур тоглож байжээ. 1927 оноос Бөмбөгөр ногоон театрт хөгжимчин, 1934 оноос Цэргийн клубт хөгжмийн багшаар ажиллаж байгаад 1943 онд нас эцэслэжээ. Лувсан хуурч зөвхөн хөгжимчин байгаад зогсохгүй жүжигчин, илтгэгч, багш өөрөөр хэлбэл шинэ монголын шилдэг "сэхээтэн" байжээ. Гурван кинонд гол болон туслах дүрд тоглож байснаас нь харвал хэдэн жил илүү насалсан бол алтан үеийн кино арай өөр ч байх байхсан болов уу гэж бодогддог. 1936 он "Монгол хүү" олны хэсэг 1942 он "Аймшиггүй эх оронч" Шагдар 1942 он "Хил дээр гарсан хэрэг" Төмөр эдгээр киноноос алдарт хуурчийг харж болох нь ээ. Сонирхуулж хэлэхэд "Тунгалаг Тамир" киноны Цахиур Төмөрт тоглосон Т.Сандуйжавын гэргий Г.Чимэгдэлгэр гуай Лувсан хуурчийн ач охин юм байна. Монгол киноны түүх Монгол улсын түүх билээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.