Ичинноровын Дамдин
Өнөөдөр 70-аад оны эхээр гадаадын буюу гуравдагч орны уран бүтээлчид манай эх орныг сурвалжлан хийсэн баримтат киног үзэж байтал "Ард Аюуш" киноны Маньбазар гүнд тоглосон жүжигчнийг тайзан дээр дуулж байхыг харлаа. Сайн хартал мөөн. Ингээд…
Зохиогч Д.Золбаяр ·
Өнөөдөр 70-аад оны эхээр гадаадын буюу гуравдагч орны уран бүтээлчид манай эх орныг сурвалжлан хийсэн баримтат киног үзэж байтал "Ард Аюуш" киноны Маньбазар гүнд тоглосон жүжигчнийг тайзан дээр дуулж байхыг харлаа. Сайн хартал мөөн. Ингээд тухайн уран бүтээлчийг сонирхож үзтэл олдсон жаахан мэдээллүүд маань зөрөөд байна аа. Киноны титр дээр Маньбазарт Д.Дамдин тоглосон гэж бичсэн бол ном болон интернетэд Ичинноровын Дамдин гэж бичсэн байх юм. Овгийн үсгийг ч алддаг юм байж гэхэд дуулж байгааг нь харсан хүнийг маань бүжигчин гээд биччихсэн байх юм. УАДБЧ-д бүжигчин, ХБДС-ийн бүжгийн багш гэж бичжээ. Нэг бол ихэр ах дүүсийн нэг нь дуучин, нөгөө нь бүжигчин болсон юм болов уу?!... Тохиолдлоор судалгаа муутай пост оруулж байгаадаа хүлцэл өчье. Монголын урлаг нэгдсэн мэдээллийн сангүйгээр 21-р зууны дунд үе рүү орж байна даа.
Золбаяр Дорж найруулагчаа баярлалаа. Дэлэгийн Дамдин. ГАА ын АДБ ын Алтай чуулгын гоцлол дуучин. Өндөр нуруутай, баргил хоолойтой бас их шооч хүн байсан. "Баатарцогтын нагац" дууг хөмсгөө хөдөлгөөд л маш гоё дуулдаг. Ээжтэй маань цуг олон жил ажилласан сайхан уран бүтээлч. Ард Аюуш кинонд тоглоход нь манай нутгийнхан маш их баярлаж бас бахархаж байсан.
Эх сурвалж: Д.Золбаяр.