Пүрэвийн Цогзол
Монгол киноны аваргуудаас үг сонсож явсан би азтай хүн шүү. БНМАУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн кино зураач П.Цогзол багшийгаа дурсая. Пүрэвийн Цогзол 1938 онд Дорнод аймгийн Матад суманд төржээ. 1953-1955 онд Урлагийн сургууль, 1956-1961…
Зохиогч Д.Золбаяр ·
Монгол киноны аваргуудаас үг сонсож явсан би азтай хүн шүү. БНМАУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн кино зураач П.Цогзол багшийгаа дурсая. Пүрэвийн Цогзол 1938 онд Дорнод аймгийн Матад суманд төржээ. 1953-1955 онд Урлагийн сургууль, 1956-1961 онд ЗХУ-ын БХКУДС-ийг кино зураач мэргэжлээр төгсжээ. 1961 он "Үүрээр" 1962 он "Түмний нэг" 1964 он "Ховдгийн гай" 1964 он "Тус биш ус" 1965 он "Хүний мөр" 1966 он "Төөрсөөр төрөлдөө" 1966 он "Цэргийн хүү" 1967 он "Хил дээр" 1968 он "Нийслэл хүү" 1969 он "Агуйн нууц" 1970-1973 он "Тунгалаг Тамир" 3 анги 1974 он "Уулзалт" 1974 он "Нар хиртсэн жил" 1975 он "Эх бүрдийн домог" 1977 он "Дэгдээхэй нас" 1977 он "Хөх ногооны униар" 1978 он "Тэнгэрийн муухай арилдаг" 1978 он "Хайрхан өндөр хаана байна" 1980 он "Гул Аранжин" 1981 он "Цэрэг эрсийн жирийн өдрүүд" 1982 он "Тэмцлийн оч" 1984 он "Саруул талын ерөөл" 1985 он "Намрын халуун өдрүүд" 1985 он "Мөнгөн буйл" 1986 он "Харуул занги" 1988 он "Уул усны үр сад" 1989 он "Даль хагдрах цагаар" 1989 он "Хөгжимчин" 1991 он "Аянгат цагийн дууль" 1998 он "Салж чадахгүй хайр" эдгээр кинонуудад ерөнхий зураачаар ажиллажээ. Цогзол багш маань биеэ их дайчилдаг хүн байсаан. Герман хэлийг өөрөө бие даан сурсан гэдэг. Зөвхөн кино зураач төдийгүй кино зохиол бичиж найруулдаг хүн байсан юм. 1979 он "Бушхүүгийн үлгэр" 1992 он "Чи нэг нь" 1993 он "Эзэн нь юмаа мэддэг" кинонуудын зохиолыг бичиж найруулсан юм. Манай Цогзол багш их сайхан бүжиглэдэг хүн байсаан. Бас муухан жүжигчнээс ч илүү жүжигчин байсан гэж хэлж болно. "Төөрсөөр төрөлдөө" кинонд "Ла ван Балтыг бариад ир гэсэн болохоос хороочих гээгүй юм шүү" гэж буудахыг хорьдог хиа, "Тунгалаг Тамир" кинонд Цахиур Төмөрт хүлүүлчихээд "Даанч тийм байх аа. Түүнээс би ч тийм амархан хүлүүлэх хүн биш юм сан" гэдэг цэрэг, "Тэмцлийн оч" кинонд журамт цэрэгт
тоглосон байдаг юм. "Би та нарт атаархаж бас өвөрдөж байна. Та нарын өмнө хүссэнээ хийх боломж, техникийн дэвшил байна. Харин тусалж дэмжих төр засаггүй л боллоо доо" гэж хэлж байсан багшийн үг зүрх рүү зурах юм даа...
Эх сурвалж: Д.Золбаяр.