Даваагийн Сүхбаатар
"Ацаг шүдний зөрүү" киноны Намжилын дүрээрээ олон түмэндээ танигдсан жүжигчин Даваагийн Сүхбаатар. 1950 онд Улаанбаатар хотод төрсөн. 1968 онд дунд сургуулиа төгсөөд Багшийн сургуулийн бага ангийн багшийн ангид суралцаж байгаад 1969-1974…
Зохиогч Д.Золбаяр ·
"Ацаг шүдний зөрүү" киноны Намжилын дүрээрээ олон түмэндээ танигдсан жүжигчин Даваагийн Сүхбаатар. 1950 онд Улаанбаатар хотод төрсөн. 1968 онд дунд сургуулиа төгсөөд Багшийн сургуулийн бага ангийн багшийн ангид суралцаж байгаад 1969-1974 онд цэргийн алба хаажээ. Албанаасаа халагдаад Дархан хотын Залуучуудын театрт дагалдан жүжигчнээр орж улмаар жинхэлжээ. 1985 оноос "Монгол кино" үйлдвэрийн жүжиг ангийн жүжигчнээр орж кино үйлдвэр тарах хүртэл буюу 1993 он хүртэл ажиллаад ЧУБ хэмээх цаасан малгай өмсөөд өдийг хүрчээ.
1979 он "Тойрох хуудас" ажилчин залуу 1980 он "Эхлэл" Хүдэр 1983 он "Саруул талын ерөөл" ард
1984 он "Ард Аюуш" хиа 1984 он "Загийн алим" 1985 он "Бид мартахгүй" Ёшида 1985 он "Ацаг шүдний зөрүү" Намжил 1986 он "Харуул занги" Ван Фу Цай 1989 он "Эргүүлэг" 1990 он "Сүүн цагаан өргөө" вагоны зорчигч
1992 он "Мөнх тэнгэрийн хүчин дор" Зэлэм
зэрэг хуучны кинонуудад тогложээ. Сүхээ ах өнөөг хүртэл олон кинонуудад тоглосоор байгаа билээ. Хойшдоо ч олон сайхан дүрээрээ биднийгээ баясгах биз ээ. Миний хувьд 1998 онд "Алуурчин бэлтгэх дамжаа" кинонд ажиллах үеэс танил болж олон ч кинонд хамт ажиллажээ. Манай Сүхээ ах жүжигчин төдийгүй найруулагч хүн юм. Алдарт Жигжид гуайн "Ард Аюуш" кинонд нь туслах найруулагчаар ажиллаж байснаа дурсах дуртай. Түүний бас нэгэн нууц авъяас нь сайхан хоол хийдэг билээ. Миний "Аравт" кинонд ахлах тогоочоор ажиллаж ар өвөр монголын уран бүтээлчид биднийгээ амттай сайхан хоолоор үйлчилж байсан ачтан. Сүхбаатар жүжигчнийг "Амьдрал нулимсанд дургүй" киноны Антонинагийн нөхөр Николайгийн дуу хоолойг оруулсан гэдгийг та бүхэн анзаарсан уу? Ингээд Сүхээ ах минь сайхан наадаарай. Мөдхөн таниасаа МУ-ын гавьяат жүжигчний найрын урилга хүлээн авна гэж хүлээн сууна.
Эх сурвалж: Д.Золбаяр.